Төсвийн урсгал зардлын ачааллыг дагуулж 2015 онд улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг нэмжээ. Тодруулбал орон нутгийн төсвийг 667.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 830.1 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн төсөвт хөрөнгө оруулалтын зардал 122.1 тэрбум, тасвийн урсгал зардал 280.4 төгрөг шилжүүлж, үүнийг дагаж хөрөнгө оруулалтын шилжүүлэг 45.9 тэрбум, санхүүгийн дэмжлэг 55.6 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэр төлөвлөгдсөн байна.
Түүнчлэн Монгол улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар үндсэн 9 шалгуур үзүүлэлт баталснаас 4 шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна. Төсвийн төсөлд энэ үзүүлэлтийг 7.1 хувь байхаар тооцсон. Ингэж тооцоолоход 2015 онд уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлт 9.2 пунктээр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлт 6.6 пунктээр буурах, гол нэр төрлийн экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн таамаглал нөлөөлжээ.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 0 )