Экспорт, импорт буурчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Монгол улсын гадаад худалдааны төлөв байдлын тухай Сангийн яамнаас тодорхойлов. Тэдний хэлж буйгаар экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 756.2 сая ам.доллар буюу 29.3 хувиар нэмэгдсэн байна. Гэвч төгрөгийн гадаад валютын харьцах ханш 20 гаруй хувиар унасан, дотоодын хэрэглээ хумигдаж байгаагийн улмаас импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 779.2 сая ам.доллар буюу 16.1 хувиар буурсан байна. Харин импортын хэмжээ жилийн эцэст 6.0 тэрбум ам.долларт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 10 хувиар,экспортын хэмжээ 5.4 тэрбум ам.долларт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 25 хувиар буурах төлөвтэй байгаа аж.

А.Алтаа.Zindaa.mn     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top