Япон Хятадыг шүр хулгайлахыг зогсоохыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

 Японы газар нутгаас Хятадын загасчид улаан шүр хулгайгаар авч байсан явдлыг зогсоохыг Японы Гадаад хэргийн яам шаардлаа. Гадаад хэргийн сайд Фумио Кишида энэхүү мэдэгдлээ даваа гарагт Японы арлуудын ойролцоо Хятадын загагсчдын 200 гаруй завь үзэгдсэний дараа гаргажээ.

Токиогийн булангаас өмнө зүгт 440 км зайд орших Японы арлууд нь улаан шүрээрээ алдартай бөгөөд улаан шүр нь Хятадын зах зээлд өндөр үнэ хүрдэг. Хятадын загасчдын завиуд өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс хойш Японы газар нутгаас өмнө зүгт 1800-аад км-т орших Огасавара арлуудын ойролцоо аялал хийх болж, Айзи арал руу ойртох болсон нь оршин суугчдын анхаарлыг татаж эхэлсэн байна. Кишидагийн мэдэгдсэнээр 9-р сараас хойш шүр хулгайгаар олборлосон таван хэргээр загасчдыг баривчилсан гэлээ.

Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чунинг улаан шүрийг хууль бусаар олборлох нь хориотой тул Хятадын эрх баригчид мөрдлөг явуулж, хуулийн хариуцлага тооцно гэсэн байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top