Их хэмжээний орлогыг нуун дарагдуулж байна гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

“Нээлтэй нийгэм форум”-аас Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн төсөлд судалгаа хийж, тойм дүгнэлт гаргажээ.

Манай улсын орлогын албан татварын 50 гаруй хувийг бүрдүүлдэг суурь татвар төлөгч болох Аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн 4 жилд 12 хувиар өсчээ. Гэвч татвар төлөгч үйл ажиллагаа нь тогтвортой байгууллагын тоо 3 хувиар буурч, Ашигт ажиллагааны түвшин 4 хувьд хэлбэлзжээ.  Ийнхүү Эдийн засгийн дундаж өсөлт 10-хувиас дээгүүр байхад Аж ахуй нэгжийн ашигт ажиллагаа 4 хувьд хэлбэлзэнэ гэдэг татварт ноогдох орлогыг их хэмжээгээр нуун дарагдуулж буйг харуулж байгаа аж.

Харин ААНОТ-н бууралтын суурь шалтгаанд  компани, аж ахуй нэгжүүдийн татвар төлөх ухамсар бүрэлдээгүй, татварын тайлагналын мэдлэг сул, борлуулалтын орлогын хэлбэлзэл өндөр зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ. Цаашид аж ахуй нэгжийн санхүүгийн бэхжүүлэх, татвараар дэмжих төрийн зүгээс нэгдсэн бодлого шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байгаа юм. 

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top