Хөгжлийг кодчилно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 06

Монголын програм хангамж үйлдвэрлэгчид чуулах гэж байна. Өнгөрсөн жил анхныхаа чуулганаа хийсэн Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарынхны хоёрдугаар чуулган  2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д  болно.

  “Хөгжлийг кодчилъё” уриатайгаар Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк ба Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нар хамтран зохион байгуулж байгаа юм байна. Инновацийн эрин үеийн хөгжлийн түүчээ болсон програм хангамж үйлдвэрлэгчдийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар Монголын програм хангамж үйлдвэрлэл дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгоход чуулганы зорилго орших аж.

  Чуулганд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын байгууллага, үндэсний програм хангамжийн компаниуд, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн болон их дээд, мэргэжилтнүүд болон их дээд, мэргэжлийн сургуулиудын эрдэмтэн, багш, судлаачид, хүндэт зочид, бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгч, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцох юм байна.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top