Засгийн газрын үнэт цаасыг олон нийтэд арилжаалж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 06

    Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжих тухай тушаал өнгөрсөн сард гарсан.  Монголын хөрөнгийн биржийн энэ сарын  4-ний арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.795 хувийн өгөөжтэй, 4.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй нийт 45020 ширхэг засгийн газрын үнэт цаас худалдан авах захиалга иржээ.

   Засгийн газрын үнэт цаасны дараагийн арилжааны өнөөдрөөс эхлэн авч эхлэх ба захиалга авах эцсийн хугацаа нь энэ сарын 11-ний өдөр дуусах юм. Энэхүү арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, сар бүр хүү төлөгдөх ЗГҮЦ арилжих юм. Зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ойрын хугацаанд нээхээр төлөвлөж байгаа талаар хөрөнгийн биржээс мэдээллээ. 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top