Төсвийн тэнцэтгэл 278,5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 11

Монгол улсын нэгдсэн төсвийн 2014 оны эхний 10-р сарын дүн мэдээ гарчээ.  Төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 85,9 хувийн, нийт зарлага 83,3 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин төсвийн нийт тэнцэтгэл 278,5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 233,9 тэрбум төгрөгөөр бага байна.

Нэгдсэн төвсийн тэнцвэржүүсэн нийт орлого 2014 оны 10-р сарын гүйцэтгэлээр 7,850.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 14,1 хувиар буюу 797,6 тэрбум төгрөгөөр дутуу биелжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 8,8 хувиар буюу 391,4 тэрбум төгрөгөөр илүү байна. 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого нь татварын орлогоос 85,6 хувь нь, татварын бус орлогоор 14,4 хувь нь бүрджээ. Харин Орон нутгийн төсвийн орлого 1,702.5 тэрумд хүрч 2,9 хувиар буюу 51,2 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна.

2014 онд,

-          Аж ахуй нэгжийн орлогын албан татвар  164,8 тэрбум,

-          Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар 65,7, тэрбум

-           Дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар 187,6 тэрбум

-          Суудлын автомашины онцгой албан татварын орлого 63,7 тэрбум

-     Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 75,2 тэрбумаар тус тус тасарсан байна.

Харин Хүний хөгжлийн санд 306,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөс 35,2 хувиар буюу 166,3 тэрбум төгрөгөөр дутуу. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 100,6тэрбум, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигалсны төлбөрийн орлого 73,6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу биелсэнтэй холбоотой аж.

Мөн Нийгмийн даатгалын санд 1,124.4 тэрбум төгрөг төвлөсөн нь төлөвлөгөөнөөс 5,5 хувиар буюу 65,1 тэрбум төгрөгөөр дутуу байна. Тус санд улсын төсвөөс 213,3 тэрбум төгрөгийн татаас олгожээ.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top