Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 10 сард 131.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Харин өнгөрсөн оны мөн үед 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бөгөөд ийнхүү өсөхөд Монгол Улс тайлант сард дэлхийн 131 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9080.0 сая ам.доллар, үүнээс экспорт 4605.7 сая ам.доллар, импорт 4474.3 сая ам.долларт хүрсэн нь нөлөөлсөн гэж холбогдох албанаас мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )