Чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор төрийн байгууллагуудын орон тоо, зарим урсгал зардлыг хасахаар болж байна. Үүнд,
-Төсөвт байгууллагын дэд дарга, зөвлөхүүдийн орон тоог танаж 345 хүнээр цомхотгоно.
-Төрийн байгууллагын зочин хүлээн авах зардлыг 20 хувь хасна.
-Эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс бусад байгууллагын хоолны зардлыг 10 хувь хасна
- Эрүүл мэндийн салбар, цэрэг арми, Онцгой байдлын газраас бусад төсөвт байгууллагын шатахууны зардлыг 30 хувь хасна.
-2012 оноос хойш байгуулагдсан төсөвт байгууллагуудын орон тоог анх байгуулагдсан түвшинд хүргэж 540 орон тоо цомхотгохоор болж байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )