Манай улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сард 12.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 222 тэрбум төгрөгөөр буюу 1.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн өмнөх оны мөн үеийнхээс 2.3 их наяд төгрөгөөр буюу 22.4 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 450.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 14 тэрбум төгрөг буюу гурван хувиар буурчээ. Гэхдээ өмнөх оны мөн үеийнхээс 281.1 тэрбум төгрөг буюу 2.7 дахин өссөн байна. Түүнчлэн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 606.3 тэрбум төгрөг хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 15.9 тэрбум төгрөг буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлт аж.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 0 )