Монголбанкид тушаах алтны хэмжээ эрс нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 13

Ашигт малмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж алтыг зөвхөн Монголбанкинд тушаах шийдвэр гарсан билээ.  Энэ нь олон эерэг үр дагаварыг дагуулж буй. Тухайлбал бичил уурхайчид, ченжүүд алтаа Монголбанкинд тушаах болсноор алтыг хууль бусаар хил гаргах явдал зогссон байна. Мөн Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс өсч улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал алхам болжээ.  

Тухайлбал 2014 оны арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар Монголбанк 11,046.5 гк алт худалдан авсан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин нэмэгдсэн байна. 2013 онд давхардсан тоогоор 1449 аж ахуйн нэгж байгууллага, 3 иргэнээс 6,041.9 кг алт авчээ. Харин 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар давхардсан тоогоор 1778 аж ахуйн нэгж байгууллага, 896 иргэн 11,046.5 кг алт зарсан байна. Энэ онд худалдан авсан алтны 25 хувийг буюу 2,775.6 кг алтыг иргэдээс худалдан авсан аж. Он гарсаар давхардсан тоогоор Монголбанк 896 иргэнээс 2,775.6 кг алт худалдан авчээ.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Byambaa(202.126.89.199) 2014 оны 11 сарын 13

ediin zasgiin hyamraliin toloo ulsdaa altaa tushaaj baigaa humuust talarhaj bna. boloosh dee

0  |  0
Top