Үнэт цаасны талаар тусгай бодлого гаргахыг зөвлөв

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 13

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл нь үнэт цаасны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой бодлогын шийдвэрийг төрийн зохих институтээс гаргахыг зөвлөжээ. 

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос тус бодлогын зөвлөлөөс салбарын хөгжлийн бодлогод эерэгээр нөлөөлөх шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзэн тодорхой зөвлөмжийг холбогдох байгууллагуудад нь хүргүүлжээ. Үүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын дарга, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод, Монгол Улсын Ерөнхий сайд, Монголбанк болон Сангийн яаманд тус тус багтаж байгаа аж.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top