БНХАУ гадаадын хөрөнгө оруулалтыг хөнгөвчиллөө

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

Хятадын Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулагч нарт тавьдаг хяналтаа зөөллөлөө. Энэ тухайгаа тэд өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ нь тус улсаас гадаад зах зээлд оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмжхэн нэмэгдэж байгаатай холбоотой аж.  БНХАУ-ын Төрийн зөвлөл  гадаадын шууд хөрөнгө оруулалт хийхийн тулд Засгийн газраас урьдчилан шаарддаг олон тооны зөвшөөрөл, бичиг баримтыг нэлээдгүй хэмжээгээр цөөлж байгааг дуулгав.  Харин энэ хөнгөлөлт дайтаж байгаа улс орнууд болон тодорхой хэмжээний хоригтой байгаа, тэрчлэн Хятадтай дипломат харилцаагүй улс орнуудын хөрөнгө оруулалтад  одоогоор хамаарахгүй аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ийн хөнгөвчилснөөр тэргүүний техник технологийг БНХАУ-д нутагшуулахад ихээхэн дэм болно гэж тооцож байна.  

Тус улсын компаниудын хилийн чанадад оруулсан хөрөнгийн хэмжээ сүүлийн 10 сард өнгөрсөн жилийнхээс 17.8 хувиар өсч, 81.9 тэрбум ам.доллар болсон бол харин энэ хугацаанд  эх газрын Хятадад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт эсрэгээрээ 1.2 хувь буурчээ. Өдгөө Хятад нь гадаадад хөрөнгө оруулах хэмжээгээрээ дэлхийд гуравдугаар байранд эрэмбэлэгдэж байна. Эхний байруудад АНУ, Япон жагсаж байгаа юм.

П.Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top