Нийслэлчүүд үхрийн махыг 2500 төгрөгийн зөрүүтэй авч байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

 Мах бол монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн. Гэвч нийслэлчүүд махаа өндөр бөгөөд харилцан адилгүй үнээр худалдан авч байна.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэд махыг 2500 төгрөгийн зөрүүтэйгээр авч байгаа юм.  Тухайлбал,  энэ долоо хоногт үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байна. Ийнхүү нийслэлчүүд махыг ондоо үнээр худалдаж авч буй шалтгаан нь тухайн лангуу, дэлгүүрийн түрээсийн төлбөртэй шууд хамааралтай аж. Гэвч үүнээс гадна худалдагчид үнэ хөөрөгдөж байгаа нь ихээхэн нөлөөлдөг байна.

Дашрамд дурьдахад үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, үхрийн цул мах 0.5 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус буурчээ.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top