Монголын "Могулпауэр" ХХК, БНХАУ-ын төрийн өмчит "SEPCOIII" корпорацитай цахилгаан станцын төсөл дээр хамтрахаар болжээ. Төслийн хүрээнд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдэж Могул Пауэрийн эзэмшдэг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт орших Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барина.
Төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг АНУ-ын эрчим хүчний зөвлөх компани болох "Burns and Roe" Ent. Inc боловсруулсан бөгөөд 2013 онд Монгол Улсын Эрчим Хүчний яамаар батлуулсан. Төслийн барилга байгууламж барих зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас тус тус авчээ.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 1 )
эндээс харахад бид Чингис бондын хөрөнгөөр 900 МВт буюу манай одоогийн нийлбэр хүчин чадал бүхий ТЭЦ барих боломжоо алджээ.....