Иргэд даатгалын зах зээлийг илүү сонирхож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Иргэд даатгалын зах зээлийн тухай мэдээллийг илүү сонирхдогийг судалгаа харуулжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд зориулан хийгдэх гэж буй 26 ангит телевизийн олон ангит киноны агуулгад ямар төрлийн мэдээлэл шаардлагатай байна вэ?  гэх асуултыг  иргэдийн дунд тавьжээ. Одоогийн байдлаар судалгаанд оролцогчдын олонх нь буюу  40.4%  нь даатгалын зах зээл гэж хариулсан байна. Харин  үнэт цаасны зах зээл 29.2% , Банк бус санхүүгийн байгууллагын зохицуулалт, үйл ажиллгаа 16.8% , Хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалт, үйл ажиллагаа 4.3% гэж хариулсан бол үлдэх 8.7 % нь санхүүгийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авахыг хүсч байна гэжээ.

Сонирхуулахад манай улсад  1934 онд Сангийн яамны харьяанд “Улсыг аюулаас хамгаалах газар” нэртэйгээр анхны даатгалын байгууллага үүссэн түүхтэй.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top