Мах махан бүтээгдэхүүний компаниудад шалгалт хийжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 22

Гаалийн холбооны орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх авсан найман компани шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлаа арилгаж байгаа талаар Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ. Шалгалтад 12 үйлдвэр хамрагдсан байна. Эдгээрээс "Эрдмийт", "Преком" компаниуд ОХУ-д мах экспортлох зөвшөөрөл авсан бол хоёр компанид татгалзсан хариу өгчээ.

Харин үлдсэн найман компанид махаа шулах, савлах орчны ариун цэврийг сайжруулах шаардлага тавьжээ. ҮХААЯ-наас мэдээлснээр ОХУ-ын Хяналтын байгууллага үйлдвэрүүдийн мал төхөөрөх орчин шаардлага хангасан талаар онцолсон байна. Манай улс ОХУ, БНХАУ, Вьетнам болон Кувейт улсуудад малын мах экспортолж байгаа аж. Мөн Япон улсад дулааны аргаар боловсруулсан мах экспортлох гэрээ байгуулжээ. Энэ оны II улирлын байдлаар 14 компанид 12.3 мянган тонн мах экспортлох зөвшөөрлийг салбарын яамнаас нь олгосон байна. Харин III улиралд компаниудаас 37 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлт ирсэн гэж ҮХААЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(92.70.204.129) 2014 оны 11 сарын 29

I feel so much happier now I undenstard all this. Thanks!

0  |  0
Top