Монгол Улсын эдийн засаг “сэхээ”-нд байгааг Үндэсний Статистикийн хорооны ихэнхи судалгаа харуулж байна. Тухайлбал Монголын зочид буудлын салбарт эдийн засгийн хямрал ихээхэн нөлөөлжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад 317 зочид буудал тогтмол үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл байна. Энэ тоо өнгөрсөн оны мөн үеэс буурчээ. Харин эл салбарын орлогын хувьд дээд зэрэглэлийн зочид буудлуудын олсон цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум төгрөгөөр буурч, 10.5 тэрбум төгрөгт хүрчээ. Тодруулбал өнгөрсөн оны эхний арван сард зочид буудлаар үйлчлүүлэгчдийн тоо 438.9 мянгад хүрсэн бол энэ онд 417 мянга болж буурчээ.
Монголын зочид буудлын салбарынхан 4722 хүнийг ажлын байраар хангадаг байна.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 2 )
Mogtoi humuus 2vum 3ooro bair hugaldaj avad terigen gadaadin irgded hamdhan holslulj bain teheer im baidald orishte im humuus zondoshte tatur toloohgui zugerl mong oroodirej bain .eneig bodoh heregtei
Zochid buudliin salbar MAN-n uyd bhdaach unaltand bsan biye unelegchidl ene salbariig avch yvj bsan gehed hilsdehgui.