Засгийн газраас Хөрөнгийн биржээр дамжуулж 100 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан. Гэвч ирэх сараас Засгийн газрын 100 тэрбумын үнэт цаасны арилжаа зогсож магадгүй боллоо.
Засгийн газрын энэхүү үнэт цаасыг нийт дөрвөн удаа арилжахаас гурвыг нь хийсэн ч дөнгөж 10,2 тэрбум төгрөг олжээ. Одоо сүүлийн буюу дөрөв дэх арилжаагаар 89,8 тэрбум төгрөгийн үнэт цаас зарах ёстой болж, амжихгүйд хүрчээ. Тиймээс Хөрөнгийн бирж Сангийн яамтай ярилцаж ирэх сард уг арилжааг үргэлжлүүлэх эсэхийг шийдэхээр болсон байна.
Уг үнэт цаасны арилжааг жижиглэнгийн буюу жижиг хөрөнгө оруулагч, аж ахуй нэгжид зориулсан гаргасан. Гэтэл зорилтот бүлгүүд арилжаанд тун идэвхигүй оролцлоо. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт тааруу, үүнийг сонирхох сонирхол, итгэлцэл байхгүйг харуулжээ. Эхний гурван удаагийн арилжаагаар маш бага үнэт цаас арилжсан шалтгааныг Монголын хөрөнгийн бирж дээрх байдлаар тайлбарлаж байгаа юм. Сүүлийн буюу дөрөв дэхь арилжааг маргааш хийх юм байна.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 3 )
Ene zasagt hen itgej ariljaa hiih yum ve. Teneg l bish bol hiihgui sh dee. Manai zasgiin gazar urid omno uzegdeeguigeer hudal yaridag, huurdag,hudlaa yaridag bolson shuu. Tegeed ch hed honogiin ch nastai zasag bilee dee.
Ene zasagt hen itgej ariljaa hiih yum ve. Teneg l bish bol hiihgui sh dee. Manai zasgiin gazar urid omno uzegdeeguigeer hudal yaridag, huurdag,hudlaa yaridag bolson shuu. Tegeed ch hed honogiin ch nastai zasag bilee dee.
Анод, Зоос банкны хувьцаа гэж хөрөнгө оруулагчдаас дээрэмдэж авсан мөнгөө буцаагаад өгчихвөл олон түмний итгэл эргэж ирэх байх даа. Тэгэхгүй бол Хөрөнгийн бирж гэдэг чинь төрийн цагаандаа гарсан дээрэм шүү дээ.