МАН-ын бага хурлын үеэр тус намын дарга М.Энхболд олон тоо баримтуудыг танилцуулсан. Тухайлбал “Үндэсний аудитын газрын дүгнэлтээр улсын өрийн хэмжээ 50 хувиар буюу 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдэн 17.7 их наяд төгрөгт хүрч жилийн ДНБ-ээс даваад байна. Өнгөрсөн онд зөвхөн “Чингис” бондын хүүгийн төлбөрт 98.9 тэрбум төгрөг төлжээ.
Зөвхөн 2013 онд “Чингис”, “Самурай” бонд зэргийг оруулахгүйгээр Шинэчлэлийн Засгийн газар нийт 5 их наяд 818 тэрбум төгрөгийн өрийг шинээр тавьсан гэж Үндэсний аудитын газрын дүгнэлтэд тусгасан байна. Эндээс харахад Засгийн газар өрийн сүлжээнд орсон, өрийн дарамт бодит зүйл болсон нь батлагдаж байна” гэв.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 3 )
Дахиж битгий өр нэмээрэй Өөрсдийнхээ бололцоог ашиглах хэрэгтэй Соц-нийгмийн үед болж байсан шүү гэдгийг санаарай даа
yo yo herwggui zardlaa nanaachee. ded saiduud orlogchuud zuvluhuud tuslahuud geed hoolni savuud ih baina shuu dee. bugdiig ni hadaach
Awsan zeeliig mash hurdan ashig uguh zuild zarcuuldgaas bish uursudduu ashigtai zuild zarcuuldag ni buruu. Urgui bol bayn uwchingui bol bayn gedegdee!!! Ireedui tulnu gedeg setgelgee buruu??? !!!