Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 18.4 сая ам.доллар худалдан авах, 1.2 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Үүнийг Монголбанк 1874.11 төгрөгийн хаалтын ханшаар 6.0 сая ам.доллар нийлүүлэв. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 30 сая юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй байна.
Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 110.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд злориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗҮ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮