Топ модель Х.Бадамгэрэл боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

 Энэ жил 26 дахь удаагаа зохиогдож буй “Гоёл 2015” наадам өчигдөр Соёлын төв өргөөнд шилдгүүдээ тодруулсан . Тэмцээний салхийг хагалж “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Х.Өнөболорын гоёлын даашинзыг дэлхийн супер модель Ирана Пантаева өмсөн тайзнаа алхсан. 100 гаад загвар өмсөгч оролцсон уг наадмын хамгийн их догдлуулсан мөч бол оны шилдэг “Топ модель” шалгаруулах явдал юм. Тэгвэл энэ жилийн “Топ модель” “Андра модель ангентлаг”-ийн захирал, Азийн топ модель, мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл боллоо. Түүний шагналыг нүдээ олсон шагнал боллоо гэж үзэгчдийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгөөд байгаа. Тэрбээр загварын тайзнаа 10 жил алхаж, монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайтай, үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.72.13.79) 2014 оны 12 сарын 04

Argan deer huluuruu gishgeed avahuulchihsan bsan gichii bizdee

0  |  0
Zochin(76.16.174.6) 2014 оны 12 сарын 04

Amjilt huseye.Uneheer goy emegtei.Daichin,hudulmurch,goo uzesgelentei baharhamaar saihan busgui uma

0  |  0
Top