“Тогтвортой санхүүжилт” форум болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

“Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхү

форум болж байна

 Монголын Банкны Холбооноос зохион байгуулж буй “Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” нэрийн дор явагдаж буй форум дөнгөж сая эхэллээ.  Форум Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн онцлох илтгэлээр эхэлж, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголбанк, Нийслэлийн удирдлагууд, түүнчлэн олон улсын байгууллага, банкны зээлдэгч харилцагч нарын гүйцэтгэх удирдлагын түвшний төлөөллүүдээс тавих илтгэлээр үргэлжлэх юм.

Банкууд Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт /ТоС/-ийн зарчмууд болон дөрвөн салбар (уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр)-ын удирдамжийг 2015 оны 1 дүгээр сараас эхлэн өөрсдийн шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болж байгаа. Тиймээс энэ талаар олон нийтэд мэдээлэх, мөн түүнчлэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр, санаачилгыг Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголбанк, Нийслэлийн засаг даргаас бодлогын түвшинд дэмжиж хамтран ажиллахаар болж буй юм.

Өнөөдөр 11.00 цагт Бэст Вестерн Премьер Туушин зочид буудлын 5 давхрын Соёмбо танхимд болох “ТоС-ийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслол болон хэвлэлийн бага хурал”-ыг хийх гэж байна.

 

Гарын үсэг зурах ёслол болон хэвлэлийн бага хурлын хөтөлбөр

10.45-11.00 Сэтгүүлчдийг хурлын танхимд оруулна.

11.00-11.05 Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа “Монгол Улсын ТоС-ийн хөтөлбөр, зарчмуудын хэрэгжилт, зорилго”-ыг танилцуулж, мэдээлэл өгнө.

11.05-11.10 Монголын Банкны Холбооны ерөнхийлөгч М.Болд нийт банкууд ТоС-ийн зарчмуудыг 2015 оноос хэрэгжүүлж эхлэх гэж буй талаар товч мэдэгдэл хийнэ.

11.10-11.15 Хамтран ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ѐслолын ажиллагаа

11.15-11.20 Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат нар үг хэлнэ. Мөн Олон улсын санхүүгийн корпораци

(ОУСК)-ийн зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Вивиек Патак, Нидерландын Хөгжлийн банкны Санхүүгийн байгууллагууд хариуцсан захирал Жаап Рейнкинг нар үг хэлнэ.

11.20-11.30 Сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгнө.

ЖИЧ: Хэвлэлийн бага хурлын үеэр “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гарын авлага /монгол, англи/ тараагдана.

 

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top