Тэтгэврийнхэн: Тэд ба бид

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

2015 онд тэтгэврийнхэндээ “алга тэнийнэ”

2015 онд цалин тэтгэврийг нэмэхэд зориулж 500 тэрбум төгрөг хуваарилна  гээд байгаа. Гэсэн ч  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн албан хаагчдын цалинг ирэх онд нэмж чадахгүй гэдгээ ил цагаан хэлчихсэн болохоор энэ талаарх хүлээлт байхгүй болсон байх. Харин тэтгэврийнхэнд хүлээлт үлдэж буй.

Монгол Улсын нийт хүн амын зургаан хувь нь тэтгэврийн насныхан. Энэ нь ойролцоогоор 300 мянга орчим  гэсэн үг.  Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 2020-иод оноос тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж, даатгалын санд хэт ачаалал үүсэх эрсдэлтэй байгаа гэлцэх юм билээ.  Үүнийг сөрсөн хуулийн төсөл Их Хурал дээр удахгүй хэлэлцэгдэнэ гэсэн сураг бий. Шинэ хуулийн зохицуулалтаар тэтгэврийн насыг цаашлуулж магадгүй  юм.

Ер нь дэлхий нийтэд тэтгэврийн насныхан суга өсч  байгаа аж. Энэ нь дундаж наслалт уртассантай холбоотой. Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад  монголчуудын дундаж наслалт нэмэгдсэн. Тэгэхээр тэтгэврийнхэн ч бас өнөржсөн гэсэн үг. Үүнийг дагаад хүрэлцэхгүй байгаа төсөв маань хүндэрдэг бололтой юм. Дэлхийн хөгжилтэй орнуудын иргэд наад зах нь 20 жил тэтгэвэр авдаг гэсэн тоо баримт байна. Тэр хөгжилтэй орнуудынх шиг 20 жил тэтгэврээр тэжээлгэх монголчууд даанч цөөхөн байх. Чингисийн үр садын дундаж нас одоогоор  68.8 юмдаг уу даа. Хэрэв энэ жишгээр тооцож үзвэл сайндаа л 10 жил хүрэхгүй  хугацаанд тэтгэврийн “царай хардаг” байх нь ээ.

Үүнээс үүдээд энэ талаарх дэлхий нийтийн чиг хандлагыг сонирхож үзлээ.

20 жилийн турш тэтгэврээр тэжээлгэнэ

Дэлхийн нийтийн хэмжээнд хүн амын наслалт уртасч байна. 2010 оны байдлаар дэлхийн хүн амын дундаж наслалт 69 болжээ. Одоогоос ганцхан жарны тэртээ буюу 1950 онд дэлхийн хүн ам дунджаар 47-хон насалдаг байлаа. Хүн амын наслалт юутай холбоотой вэ. Үүнд ганцхан хариулт бий. Тэр нь улс орны хөгжил буюу дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээнээс шалтгаалдаг. Одоо өндөр хөгжилтэй орнуудын хүн ам дунджаар 78 насалж байна. Энэ үзүүлэлт хөгжиж буй орнуудад 67 байгаа бол сул дорой хөгжилтэй оронд 58 байна. Сүүлийн хоёр ангилалд хамаарч буй улс орнуудын дундаж наслалт 1950-иад онд ердөө 36 байсан юм.

Хүн амын наслалт ийн нэмэгдснээр 20 жилийн турш тэтгэврээр “тэжээлгэх” төр засгийн хувьд хүсээд байхааргүй ачааллыг бий болгож байна.

1998 онд өндөр хөгжилтэй  орнуудын хүн амын  бүтцэд сонирхолтой чиг хандлага бий болсон юм. Тэр нь юу вэ гэвэл 65-аас дээш насны ахмадуудын нийт хүн амд эзлэх хувь хүүхэд залуучуудынхаас давсан явдал. Хэрэв дэлхий нийтийн хэмжээнд авч үзвэл иймэрхүү өөрчлөлт 2045 оноос л эхлэх төлөвтэй байгаа юм. Тэгэхээр хөгжилтэй орнуудын хүн амын хөгшрөлт эрчимтэй явагдаж байна гэсэн үг. Хүн амын наслалт нэмэгдэж байгаа нь эерэг хандлага мэт боловч энэ нь цаанаа ихээхэн асуудал үүсгэж мэдэхээр байна.

Дайн дуусч хүмүүс нөхөн үржихүйд шамдсан нь

Хоёрдугаар дайны дараа дэлхийн хүн амын өсөлтөд тэсрэлт гарсан юм.  Урт удаан,  ужиг дайны дараа хүмүүс хүн ёсны аж амьдралдаа шуналтайгаар орсны гавьяа нь энэ өсөлт байв. Ийм хандлага 1960-аад он хүртэл бараг 20 жилийн турш үргэлжлэв. Харин Япончуудын хувьд 1946-1947 онд зөвхөн хоёрхон жил л  нөхөн үржихүйн тал дээрээ зав зай гаргаж, 2,7 сая шинэ иргэн хүлээн авчээ.

Тэд хамгийн урт насалдаг гэдгээрээ бахархдаг. Япончуудын дундаж наслалт 83. Хүн амынх нь 21,4 хувь нь 65-аас дээш насныхан бөгөөд 2050 онд Японы хоёр хүн тутмын нэг нь тэтгэврийн насныхан болно. Гайхалтай юу. Японд эдүгээ эрчүүдийн тэтгэврийн нас нь 65 гэлээ ч хэрэг дээрээ 70 нас хүртлээ ажиллаж хөдөлмөрлөдөг. 

Тэтгэврийн баячууд

Харин Англичуудын хувьд 2050 он гэхэд дөрвөн хүн тутмын нэг нь 65-аас дээш насныхан байх нь. Английн тэтгэврийнхэн амьдралын өндөр түвшингээрээ ялгардаг. Тэд улсынхаа үл хөдлөх хөрөнгийн 40 хувийг эзэмшдэг бөгөөд тэтгэврийн таван хүн тутмын нэг нь хоёр ч орон сууцтай байх жишээтэй. Британичуудын нийт сонгогчдын  40 хувь нь 55-аас дээш насныхан гээд төсөөлөөрэй.

Харин манай хойт хөршийнхэн иймэрхүү үзүүлэлтээрээ тун тааруухан. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт нь ОХУ-д 12 жилийн зөрүүтэй. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Орос эрчүүд хүүхнүүдээсээ 12 жилээр дутуу насалдаг. Өөрөөр хэлбэл, тэдний дундаж наслалт 62. Үүний шалтгаан нь архидалт.  

Хүсээд байхааргүй тэтгэвэр

Тэтгэвэр гэгч анх 1889 оноос Прусст бий болжээ. Гайхалтай нь тэр үед хүмүүсийн дундаж наслалт 45 байсан хэрнээ 70 наснаас тэтгэвэрт гарах болзолтой байжээ. 1935 онд АНУ-ын ерөнхийлөгч Д. Рузвельт тэтгэврийн насыг 65 байхаар хуульчилжээ.  Гэтэл тэр үед америкчуудын дундаж наслалт 62 байсан байх юм.  Гэтэл дэлхий ертөнц эдүгээ улам тэтгэврийн насныхнаар өргөжиж байна. 2050 онд  ажил хийж байгаа хоёр хүнд нэг тэтгэврийнхэн ногдоно.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүрх судас лекц(202.179.22.230) 2014 оны 12 сарын 25

Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
зүрх судас лекц(202.179.22.230) 2014 оны 12 сарын 25

Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
doogii(88.156.14.176) 2014 оны 12 сарын 25

tiiimdee.ihenh uls oron tetgewriin nasiig urtasgaad 67bolgoson,harin mongol ulsiin hubid demii baih,oiriin 5zild hyn amiin uselt byh sydalgaa naslalt nas baralt byh toocoog hiih heregtei ,tegj baiz sydalgaag masz sain hiiz baiz yyniihee yr dynd bolobcruulah heregtei,ed cini uuriinhee tetgewrees gadna ger buliin hyn nas barwal tetgeweriigni nemj awdag,mongold yyniig heregjyylj bolno,hen under tetwertei gee songood awaad yawdag,baruunii ornyyd ad ene huuli bolson amidral deer herwee under tetgewertei nuher nas barhad awgaini uuriinhe tetgewrees tatgalzaad nuhriinhee tetgeweriig awaad yawdag niig

0  |  0
Top