Төрийн банкны Маркетингийн хэлтсийн захирал Г.Болорсүхтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэе.
- Сайн байна уу?Танд налгар намар цагийн мэнд хүргэе. Төрийн банкаар сонин юу байна даа
- Сайн байна уу? Төрийн банкны харилцагчиддаа болон танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе .
Намар цаг гэдэгМонголчуудын хувьд дахин нэг эхлэл. Бид зуны дэлгэр цагаа үдэж, аялал, амарлтаа дуусгаад сургууль цэцэрлэг, ажил хөдөлмөртөө бэлддэг цаг шүү дээ. Төрийн банкны хувьд эдгээр өдрүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү чанаржуулах, цахим үйлчилгээг өргөжүүлэх, харилцагчиддаа чиглэсэн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсэн ялангуяа оюунлаг залуучуудад зориулсан смарт картаа шинэ оюутнуудын гарт хүргэсэн цаг зав багатай өдрүүд байлаа.
- Хичээл сургууль эхлэх цаг ойртож, оюутан сурагчид маань сургуульдаа их л яарч байгаа харагдах юм. Танай смарт карт эдгээр залуучуудын гол хэрэглээ хэдийнээ болсон байна.
- 2013 онд Төрийн банк нь Сурагчын карт, смарт карт зэрэг Оюунлаг хүүхэд залуучуудад зориулсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн нь харилцагчдын зүгээс ихээхэн талархалыг хүлээгээд байгаа. ТэрдундааОюутан залуус санхүүгийн асуудалдаа сэтгэл чилээхгүйгээр бүхий л оюун санаагаа дайчлан сурах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Монголын оюутны холбоотой хамтран гаргасан оюутны Смарт карт ньМонгол орны өнцөг булан бүрээс ирж буй оюунлаг залуучуудын нэрийн хуудас болж чадсан байгааг харахад бидний хувьд баяртай байна.
- Та энэхүү картны давуу талыг бидэнд товч танилцуулаач ?
- Өнөөдөр бидний амьдарч буй нийгмийг техник технологийн ухаалаг шийдэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Технологийн энэ хөгжлийг дагаад хүн төрөлхтний хэрэгцээ шаардлага давхар өсөн нэмэгдсээр байна. Монголчуудын хэрэгцээ шаардлага ч өндөр хөгжилтэй орнуудтай адил түвшинд байгааг өдөр бүр бид харж байна. Төрийн банк эдгээр шаардлагыг хангасан харилцагчидчиглэсэн, тэдний цаг завыг хэмнэсэн цахим, ухаалаг бүтээгдэхүүн үйлчилгээг шат дараалалтайгаар нэвтрүүлж байна. Үүний нэг жишээ болох смарт картын дагуу тал нь нийтийн тээврийн автобусаар үнэгүй зорчих, худалдаа үйлчилгээний газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх, санхүүгийн бүх төрлийн төлбөр тооцоо хийх, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн “Үндэсний тэтгэлэг”-ийг смарт картаараа авах зэрэг олон талын ач холбогдолтой карт юм.
Урд өмнө оюутнууд маань энэхүү картаар зөвхөн автобусаар үнэгүй зорчдог гэдэг ойлголттой байсан бол Төрийн банк энэ бүхнийг халж илүү шинэлэг, бүтээмжтэй талаас харж, оюутан залуусын нэрийн хуудас болохуйц илүү ухаалаг шийдэл бүхий карт болгосноороо давуу талтай гэж ойлгож болно.
- Смарт картаараа банкны бүх төрлийн төлбөр тооцоо хийх, мөнгөн шилжүүлэг хийх боломжтой гэж ойлгож болох уу?
- Банкны төлбөрийн картаар авдаг бүх төрлийн үйлчилгээг тус картаар авах боломжтой. Бүх банкны АТМ-ээс бэлэн мөнгө авах, худалдаа үйлчилгээний газруудад ПОС-оор төлбөр тооцоо хийх, цахим банкны үйлчилгээнд бүртгүүлж дансанд орох орлого зарлага, гүйлгээний мэдээгээ гар утсанд мессежээр авах, гар утасны дугаар болон картын дугаараар мөнгөн шилжүүлэг хийх, картгүйгээр АТМ-аас бэлэн мөнгө авах цахим төгрөг үйлчилгээ, биллинг, тв банк зэрэг олон төрлийн үйлчилгээг картаараа авах боломжтой юм.
- Ямар байгууллагаар үйлчлүүлэхэд хөнгөлттэй вэ?
- Смарт карттай оюутан нь өнөөдрийн байдлаар залуучуудын хамгийн ихээр үйлчлүүлдэг Тэнгис кино театр, Интер номын дэлгүүр, Усан спорт сургалтын төв, Амжилт фитнесс төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Билгүүн тулга, Номгон санчир, Жон бээс жолооны сургалтын төвүүд зэрэг газруудад 5-40 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй байгаа. Хөнгөлөлттэй үйлчлүүлэх байгууллагын тоог цаашид нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бид хөнгөлөлттэй үйлчлэх байгууллагын жагсаалтыг тухай бүр нь та бүхэнд мэдээлэх болно.
- Танай банкнаас оюутан залуучууддаа зориулсан олон урамшуулал хөнгөлөлт зарласан байсан.
- Төрийн банк 2013 онд оюутны “Тангарагийн баяр”-ын үеэр 3 азтай оюутныг шалгаруулж сургалтын төлбөрөөр урамшуулж байсан. Энэ жилийн хувьд арай цар хүрээгээ нэмэгдүүлж Смарт картаараа Үндэсний тэтгэлгээ авч байгаа оюутнуудаас нийт 15 азтан шалгаруулж сургалтын төлбөрөөр урамшуулахболсон. 9 сарын 1-ний өдөр Бөхийн өргөөнд болох оюутны тангарагын баярын үеээр эхний 5 азтанг шалгаруулж бүтэн жилийн оюутны төлбөрөөр урамшуулах юм. Мөн смарт картаараа дамжуулан сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд зээлийн хөнгөлт үзүүлэх зэрэг олон урамшуулал , хөнгөлөлтийг зарласан байгаа.
- Оюутан залуус Смарт картаа хаанаас захиалах вэ?
- Картаа сургуулийнхаа Оюутны холбоогоороо дамжуулан захиалах боломжтой. Мөн тус картны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Төрийн банкны бүх салбар нэгж, Монголын оюутны холбоо,тухайн сургуулийн оюутны холбоо, зөвлөл, Төрийн банкны 1800-1881 лавлах утаснаас авах боломжтой.
- Ярилцлага өгсөнд танд баярлалаа.
- Баярлалаа. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )