Харилцагчиддаа илүү хэмнэлт, өргөн боломжийг бүрдүүлсэн багц бүтээгдэхүүнийг шинээр гаргаад байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 01

Төрийн банкны бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн захирал С.Гантуяатай ярилцлаа.

 - Сайн байна уу ? Та өөрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ тэр дундаа шинэ бүтээгдэхүүний талаар танилцуулаач.

- Та бүхэнд энэ өдийн мэнд хүргэе. Өнгөрсөн 7,8 саруудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, шинэчлэх чиглэлээр нилээд зүйлийг хийлээ. Тухайлбал Оюутны смарт картыг шинэчилж илүү олон боломжуудыг оюутан залуустаа санал болгож эхэллээ. Багц бүтээгдэхүүн үйлчилгээ гаргалаа, мөн удахгүй цоо шинэ боломжуудтайUNION PAY карт гаргах гэж байна.


- Энэ дундаас багц бүтээгдэхүүн гэдэг нь нилээд анхаарал татлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Бид харилцагчиддаа банкны үйлчилгээг цогц хэлбэрээр хүргэж, харилцагчийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн харилцагчийн онцлогт тохируулан хэрэгцээтэй байж болох бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор танилцуулж, хөнгөлөлттэй үнээр санал болгож байгаа юм. Жишээ нь, Оюутанд “Оюутан багц”-ыг санал болгох гэх мэт зорилтот бүлэгт чиглэсэн байна. Нөгөө талаар харилцагчид санхүүгийн үйлчилгээгээ илүү хялбар болон хямдаар авах боломжийг багц бүтээгдэхүүн олгох юм.


- Хэдэн төрлийн багц бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?

- Бид зургаан төрлийн багц бүтээгдэхүүн гаргалаа.Үүнд: Цалингийн багц, Оюутан багц, Малчин багц, Тэтгэврийн багц, Бизнес эрхлэгчийн багц, Байгууллагын багц.


- Багц бүтээгдэхүүнүүдийн хооронд ямар ялгаа байна?

- Багц бүтээгдэхүүнүүд харилцагчийн сегментэд тохируулан багцалсан, тодорхойажил эрхэлж, цалингаа Төрийн банкаар авдаг харилцагч бол “Цалингийн багц”, Малчин бол “малчин багц”-аа авах гэх мэт.


- Багц бүтээгдэхүүнд ямар ямар бүтээгдэхүүн орсон байгаа вэ?

- Дээрх 6 төрлийн багц маань зорилтот бүлгээсээ хамаараад тус бүр 4-9 төрлийн бүтээгдэхүүнтэй зах зээлд нэвтрүүлж байгаа. Бүтээгдэхүүн тус бүр өөрийн онцлог давуу талуудтай. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор оюутнуудад зориулсан багц бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодлоо. Оюутны багцын үндсэн бүтээгдэхүүнд Оюутны эсвэл Смарт карт, Интернэт банк, Мобайл банк, Мессеж мэдээ, дагалдах бүтээгдэхүүнд Хугацаатай хадгаламж, Захиалгат шилжүүлгийн үйлчилгээнүүд багтаж байгаа юм.


- Үндсэн бүтээгдэхүүн, дагалдах бүтээгдэхүүн гэхээр?

- Үндсэн бүтээгдэхүүн гэж багцад хамрагдаж байгаа бол заавал авах бүтээгдэхүүн, дагалдах бүтээгдэхүүн нь заавал авах шаардлагагүй боловч бид багцад хамрагдаж байгаа харилцагч нартаа тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, ач холбогдлыг тайлбарлаж өгөх бүтээгдэхүүн байгаа юм.


- Энэ багц бүтээгдэхүүн үйлчилгээний давуу тал юу вэ?

- Харилцагч өөрт хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн мэдээллийг нэг дор, хөнгөлөлттэй үнээр авч байгаагаараа гол давуу талтай. Ер нь харилцагчид маань өөрт хэрэг болох өөр ямар бүтээгдэхүүн байгааг тэр болгон мэдэж чаддаггүй бөгөөд үүнийг л багц бүтээгдэхүүн шийдэж өгч байгаа юм. Жишээлбэл өмнө нь нэг бизнес эрхлэгч иргэн хэрэгцээнийхээ дагуу харилцах данс нээлгэсэн, хэсэг хугацааны дараа тэр хүнд төлбөр тооцоогоо хийж гүйцэтгэх карт хэрэгтэй боллоо гэхэд дахин банкин дээр ирэх, мөн дараа нь интернэт банк хэрэгтэй боллоо гэхэд дахиад банкин дээр ирэх гэх мэтээр цаг хугацаа, түүнийг дагаад зардал ч нэмэгддэг. Тэгвэл одоо харилцагчид маань банкнаас багцаар санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хөнгөлөлттэй үнээр авснаар уг бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээ мэдээллийг нэг дор авч, өөрийн дансаа удирдахад илүү хялбар болох юм.


- Багц үйлчилгээнд яаж бүртгүүлэх вэ?

- Төрийн банкны аль ч салбар нэгжид иргэний үнэмлэхтэйгээр ирж хүсэлтээ гаргаж болно. Хэрэв харилцагч маань багц бүтээгдэхүүний аль нэг бүтээгдэхүүнийг өмнө нь авсан бол үлдсэн бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлснээр багц бүтээгдэхүүнд хамрагдаж хөнгөлөлт урамшууллыг авах боломжтой.


- Энэ хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Одоогийн байдлаар интернэт банк, мобайл банк, мессеж банкинд эхний нэг жилийн хураамжийг 100 хувь хөнгөлөх, хадгаламж нээлгэх тохиолдолд хадгаламжийн дэвтэр үнэгүй авах эрх байгаа. Үүнээс гадна өөрт хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийнхээ талаар цогц мэдээлэл, зөвөлгөө авах нь харилцагчдад маань илүү үр өгөөжтэй байх болов уу. Мөн цаашид бид энэхүү багц бүтээгдэхүүнийг илүү хөгжүүлэн банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээг хөнгөлөлтэй үнээр авах, урамшуулалд хамрагдах, оноо тооцуулах гэх мэт боломжуудыг бий болгохыг зорьж байгаа.
- Баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top