Төрийн банк нь харилцагчиддаа хамгийн эрсдэлгүй үйлчилгээг шуурхайхүргэхээр ажиллаж байгаа. Дээрх ажлын нэг нь банкны төлбөр тооцооны арга хэрэгсэлүүдийг өргөтгөх, худалдааны санхүүжилтийг нэвтрүүлэх болон хэрэглэгчдэдээ тааламжтай нөхцөлүүдийг бий болгох зорилгоор банкны ностро дансуудыг олон улсын нэр хүнд бүхий банкууд, байгууллагуудад нээх, түүнд үндэслэн аккредитивийн, зээлийн шугамуудыг нээн ажиллаж байна.
Одоогоор БНХАУ-ын Agricultural Bank of China, Bank of China (Hong Kong), Bank of Inner Mongolia, Industrial and Commercial Bank of China, China Construction Bank Corporation, Bank of China, БНСУ-ын Woori Bank, Kookmin Bank, Korea Exchange Bank, ХБНГУ-ын Commerzbank AG, Unicredit Bank AG (Hypovereinsbank), Бельги улсын ING Belgium NV/SA, ОХУ-ын International Bank for Economic Co-operation, SberBank, JSC VTB Bank, Япон улсын Bank of Tokyo Mitsubishi, Sumitomo Mitsui Banking Corporation, Австрали улсын Commonwealth Bank of Australia, Казакстан улсын Kazkommertsbank, АНУ-ын Standard Chartered Bank, Сингапурын DBS Bank LTD зэрэг 10 орны нийт 22 банкуудтай корреспондент харилцааг бий болгож, ностро 43 дансуудтай байна.
Ингэснээр Төрийн банкаар шилжүүлсэн гадаад гуйвуулга олон банк дамжиж цаг хугацаа алдахгүйгээс гадна, шимтгэлийн хураамж багасах давуу талыг харилцагчиддаа олгож байна.
Сэтгэгдэл ( 0 )