Банк хоорондын гар бөмбөгийн тэмцээний цомыг Төрийн банк гардлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Монголын банк санхүүгийн зах зээлийг тодорхойлж эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж байгаа арилжааны банкууд болон Монгол банкны дунд жил бүр уламжлал болон зохион явагддаг “Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн-2013” өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2013 оны 11 сарын 09, 10-нд Спортын төв ордонд амжилттай болж өндөрлөө.

 Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 7, эмэгтэй 6-н баг өөрсдийн хурд хүч авьяас чадвараа сорин 2 өдрийн турш өрсөлдөснөөс эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медалийг Төрийн банкны баг хамт олон мөнгөн медалийг Хаан алтан медалийг Голомт банк авлаа. Харин эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медалийг Хас банк, Мөнгөн медалийг Төрийн банк, Алтан медалийг Худалдаа хөгжлийн банк тус тус хүртлээ.

 Банк хоорондын гар бөмбөгийн тэмцээнээс Төрийн банкны эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль, эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртсэн амжилтаар шилжин явах цомын эзэд болж ирэх жилийн банк хоорондын гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээлээ.

 Мөн тэмцээнд оролцсон баг тамирчдаас шилдэгүүдийг шалгаруулахад эрэгтэйтамирчдаас "Шилдэгдовтлогч"-оор Төрийн банкны Дорноговь салбарын Мэдээлэл судалгааны эдийн засагч Б.Бат-Ууган, эмэгтэй тамирчдаас "Шилдэг хамгаалагч"-аар Төрийнбанкны Хүний нөөцийн Ахлах ажилтан З.Одонтуяа нар тус тус шалгарч баг хамт олноо болон банкны хамт олноо баярлууллаа. Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top