Төрийн банкны шилдэг теллер Р.Цэрэндулам: Нэг гэр бүл шиг хамт олондоо баярлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Төрийн банк бол Монголын хамгийн олон салбар нэгж, хамгийн олон харилцагтай банк. Тиймээс энэ олон харилцагчдаа хүргэж байгаа үйлчилгээгээ чанаржуулах, харилцагчдад хүрч ажиллахын тулд “Шилдэг теллер” шалгаруулдаг болсон байна. Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Шилдэг теллер”уралдаан нь банкны ажилтнуудын өдөр тутмын ажлууд дээр тулгуурлан явагддаг бөгөөдтеллерүүдийн хурд, авхаалж самбаа, банкны дүрэм журам, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдлэгээ улам баттагах зорилгоор Банкны салбар бүрээс дөрвөн шилдэг теллер оролцон шилдэгийн шилдэгээ шалгаруулдаг. Энэ жилийн хувьд Төрийн банкны Занабазар салбарын теллер Р.Цэрэндулам ур чадвараараа бусдыгаа манлайлан Төрийн банкны шилдэг теллер болсон байна. Түүнтэй цөөн хором ярилцсан юм.

 - Төрийн банканд хэдэн жил ажиллаж байгаад шилдэг теллер болов?

 - 2010 онд сургуулиа төгсөөд нэг жил банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байгаад 2011 онд банкинд орсон. Анх ажилд орсны дараа бол алдаа дутагдал зөндөө л гаргадаг байсан. Гэхдээ алдаанаасаа суралцаад нэг алдаагаа дахиж гаргахгүй байхыг хичээдэг. Теллер хүний хувьд банкаар үйлчлүүлж байгаа харилцагчид түргэн шуурхай, сэтгэл ханамжтай үйлчлэх нь гол шүү дээ.Тиймээс түргэн шуурхай үйлчилээдхарилцагчийнхаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлээд гарахыг харах урамтай байдаг.

- Өмнөх жилүүдийн “Шилдэг теллер” шалгаруулах уралдаанд оролцож байсан уу? Энэ жилийн тэмцээний хувьд хүнд байв уу?

 - Гурван жил дарааллаж орж байгаа. Энэ жилийн шалгуур нь их өндөр юм шиг санагдсан.“Хэцүү харилцагчтай харилцах” гэсэн даалгавар нэмэгдсэн байсан.

Энэ жилийн тэмцээнд Төрийн банкны нийслэлийн 82 салбар 52 багт хуваагдан нийт 208 шилдэг теллер оролцсон. Мөнгө гараар тоолох, хуурамч мөнгийг ялгах, бүтээгдэхүүнийг сурталчлах зэрэг олон даалгавартай байсан. Даалгавар болгон ер нь хүнд талдаа гэхдээ теллерүүд бидний өдөр тутмын ажлууд байсан болохоор манай теллерүүд даалгаварууддаа амжилттай гүйцэтгэж байгааг хараад хамт олноороо үнэхээр бахархасан шүү.

 - Теллер хүний хувьд загнуулах, хараалгах гээд олон асуудал гарах уу?

 - Янз бүрийн хүнд үйлчилж байгаа болохоор загнуулах, хараалгах тохиолдол гарна. Банкны үйлчилгээний стандарт болохоор, буруугүй байсан ч гэсэн “Уучлаарай” гэж чин сэтгэлээсээ уучлалт гуйгаад үйлчилгээгээ үзүүлнэ. Гэхдээ ямар ч ажилд бэрхшээл бас давуу тал байдаг болохоор гайгүй дээ.

Бусад банк ингэж ажилчдынхаа дунд тэмцээн уралдаан явуулж байсан гэж дуулаагүй. Харин манай Төрийн банк шилдэг теллер шалгаруулж байгаа нь ажилчиддаа урам өгдөг. Тэмцээн гэдэг утгаараа өөрийгөө улам туршлагажуулж, мэдэхгүй юмнуудаа мэдэж авсан.

 - Тэмцээний шалгуур дээр жилийн хугацаанд ажилласан үр дүн, төлөвлөгөө нөлөөлдөг үү?

 - Ажлын тайлан, үр дүнгээ сар, улирал бүр тогмтол үнэлүүлж ажилладаг. Яг тэмцээний шалгуур үзүүлэлтэнд хамаарахгүй шүү дээ. Зөвхөн өгөгдсөн удирдамжийн дагуу 2 сарын хугацаанд тэмцээн үргэлжлэн ялагчаа тодруулсан. Төлөвлөгөө үр дүнгийн хувьд гэвэл энэ оны 2-р улирлын төлөвлөгөөг манай салбар давуулан биелүүлсэн. Энэ бол баг хамт олноороо зорилгоо зөв харж, багаараа ажиллаж чадсны үр дүн гэж бодож байгаа.

- Занабазар салбар хамгийн орой хаадаг, баяр ёслолоор ажиллаж байгаа харагддаг. Хамт олныхоо талаар товчхон танилцуулаач ?

 - Бусад салбараасаа манайх хамгийн олон ажилтантай. Ээлжийн хуваарьтай болохоор манайх хамгийн орой хаадаг. Бүх баяр ёслолоор манай салбар ажилладаг нь давуу тал. Дандаа залуус байдаг болохоор нэгэндээ урам өгч, гар нийлээд, хамтдаа нэг гэр бүл шиг байж чаддаг. Хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.

 - Банкны салбарт ажиллаж байгаа шинэ залуу теллерүүдэд болон хамт олондоо хандаж хэлэх үг?

 - Шантрах үе их гарна. Буруу хийсэн үйлдэл болгон өрөнд орох асуудал их гардаг. Битгий шантраарай. Хүн зорьсондоо хүрэхийн төлөө хичээхэд юуг ч давдаг. Тэгээд хүн амьдарлынхаа ихэнхи хугацааг ажлынхаа хамт олны дунд өнгөрүүлдэг. Тиймээс хоёрдох гэр минь болсон хамт олондоо ажлын амжилт хүсье.

Танд санхүүгийн үйлчилгээг эрсдэлгүй хүргэнэ уриатай Төрийн банк Монгол улсын бүхий л сум суурин газруудад байрлах 540 салбар нэгжээр ороход шилдэг теллер Р.Цэрэндулам шиг 3800 гаруй ажилтан албан хаагч угтан авч, үйлчилнэ гэдгийг сонсон суусан сэтгүүлч минийхувьд Төрийн банкны хамт олныг хүндэтгэн, бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top