Монголбанкны 9 дүгээр сарын ипотекийн зээлийн тайлан гаргасан байна. Тайлангаас харахад 2014 оны 9 дүгээр сард 1.872 зээлдэгчид 92.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.
Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт, зээлдэгчдийн тоо 61 164-т хүрчээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн нэрлэсэн ДНБ-д эзлэх хувь жил тутам нэмэгдсээр 12.9%-тай тэнцэж байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 70.0 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн зээл нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн зээл”,
27.3 хувь буюу 714.9 тэрбум буюу нь банкны өөрийн эх үүсвэрээр, 2.7 хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл байна.
Зээл авсан 61 164 зээлдэгчдээс 40537 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлээр 18 569 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлээр, 2058 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.
Зээлийн жигнэсэн дундаж хугацаа 15.5 жил байгаа ба есдүгээр сарын байдлаар 14.8 жил байна. Харин тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 10.6 хувь байжээ.
Сэтгэгдэл ( 0 )