Эдийн засагчид төсвийн талаар...

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 13

“Монголын Мэдээ” энэ удаагийн дугаартай Төсвийн эргэн тойрондох асууд­лыг хөндөж байгаа билээ. Улс­төрч­дийн харалган бодлого, улс­төржсөн сэдвийг анхаарч бай­гаа энэ өдрүүдэд улсын тө­сөв алдагдалтай батлагдах нь то­дорхой болчихоод байгаа юм. Тиймээс Улсын төсөв гэсэн нэг сэдвийн хүрээнд улстөрчид ямар бодлого баримталж бай­гаа, улсын төсвөө ашигтай бат­лах нь бидэнд ямар ач холбогдолтой вэ гэдгийг хөнд­лөө.

 2017 онд Чингис бондын 500 сая ам.доллар, Хөгжлийн банк­ны бондын 580 сая ам.дол­ларын өрийг буцаан төлөх учир­­тай. Хэдийгээр энэ өрийг бон­­доос санхүүжилт авч ажлаа эх­­лүүлсэн үйлдвэр, хувийн хэв­шил төлөх ёстой ч улсын төс­вөөс тодорхой хувь нь хийгдэх учир­­тай юм. Гуравхан жилийн да­раа төлөх энэ их өрнийхөө эх үүс­­вэрийг бид он оны улсын тө­сөвт нөөцөлж, Засгийн га­зар зайлшгүй нөхцөлд гар­гаж ирэх мөнгө төсөвлөх хэ­рэг­тэй байгаа юм. Тиймээс энэ асууд­лаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг сонирх­лоо.

 

Н.Дашзэвэг: Алдагдалтай төсөв баталчихвал санхүүжүүлэх гэж зүдэрнэ

 

/“Монгол” дээд сургуулийн захирал, эдийн засагч/
-2017, 2018 онуудад манай улс нэг тэрбум орчин ам.долларын гадаад өрийг төлөх ёстой. Энэ нь төсөвт дарааллаад маш хүнд ачаа болно. Чингис бондыг ам.доллараар авсан. Гэтэл ма­най төгрөгийн ханш жил ирэх ту­там унаж байгаа учраас 2017 он гэхэд гадаад өрийг хоёр дахин нугалж төлөх нь. Монгол мөнгөөр илэрхийлэхэд шүү дээ. Тиймээс төлөвлөж байснаасаа хоёр дахин их төлөх болж байна. Тиймээс 2015, 2016 оны төсвийг ашигтай батлах ёстой. Илүүдэлтэй батлахгүй юм гэхэд балансыг барих ёстой. Ингэж байж 2017 онд төлөх өрнийхөө тодорхой хувийг нөөцөлмөөр бай­на. Энэ өрнүүдийн 40-50 ху­вийг хувийн хэвшил төлнө. Тэ­гэхээр хувийн компаниуд хоёр гур­ван жилийн дараа төлөх бо­ломж харагдахгүй байгаа. Жи­шээлбэл, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бондоос мөнгө авчихаад ашигтай байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа.

 

Бондоос мөнгө авсан компаниудын ашиг, алдагдал харагдахгүй бай­­на. Энэ компаниуд бидэнд мөн­­­гө байхгүй гээд суучихвал Зас­гийн газар нөөцтэй байх ёстой. Засгийн газар бүр­дэ­хийг хүлээвэл төсөв бат­лаг­даж чадахгүйд хүрнэ. Тий­мээс Сангийн яамны өргөн барьс­ныг гишүүд маш сайн нягталж алдагдлыг нь анхаарч бат­лаад явахаас өөр гарц алга. Алдаг­дал­тай төсөв баталчихвал тэрнийг сан­хүүжүүлэх гэж зүдэрнэ. Үр дүнд нь инфляци бас л өснө.


Л.Оюун: Бондын өрийн тодорхой хувийг төсвөөс төлөх учраас анхаарах хэрэгтэй

/МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш, доктор профессор/


-Төсвийг алдагдалгүй батал­на гэж байхгүй л дээ. Яаж ч зөв тооцоолоод зайлшгүй нөх­цөл байдлаас үүдэж алдагдал гар­на. Олон улсын төвшинд аваад үзэхэд ч гэсэн төсөв ал­дагдалтай байх ёстой гээд хэл­чихэд буруудахгүй. Алдагд­лыг ашиг болгох ч боломж бас бий. Одоо бол зардал нь орлогоосоо давчихсан төсөв оруу­лаад ирчихсэн. Үүнийг сайн нягтлах хэрэгтэй. Гэхдээ 2017 онд төлөгдөх Чингис бон­дын 500 сая, Хөгжлийн банк­ны бонд болох 580 сая ам.дол­ларын тодорхой хувийг Төс­вийн орлогоос төлөх уч­раас энэ талаар анхаарахгүй өн­гөрч болохгүй. Төсвөөс маш ба­га хувь байгаа. 12 хувийг нь төс­вөөс төлөх болов уу.

Учир нь Чингис бондын мөнгөөр ашиг нь ойрын хэдэн жилд орж ирэх­гүй дэд бүтцийн салбарт ба­гагүй зарцуулсан учраас энэ нь улсын төсвөөс гарах болж байгаа юм. Харин үлдсэн мөн­гийг нь Чингис бонд болон Хөгж­лийн банкны бондын мөн­гөөр санхүүжүүлсэн бүтээн бай­гуулалт, үйлдвэрийн орлогоноос олж эргэн төлнө. Хүмүүс үүнийг ял­гаж салгахгүйгээс зүгээр мөн­гө зээлээд эргээд бүгдийг нь улсын төсвөөс төлөх гэж бай­гаа юм шиг ойлгоод байгаа юм.



Б.Отгонтөгс: Төсвийн алсыг харсан тооцоолол муу байна

 

/МУИС-ийн Эдийн засгийн багш, доктор/

-Төсвийн тухай хууль, орон ну­тагт төсвөө боловсруулсан бай­дал, төсвийн сахилга бат зэргийг өөлөх юм алга. Гэх­дээ дотор нь уншаад явахаар 2016-2018 ондоо ирэх оны тө­сөв хэрхэн уялдах, он дамж­сан бүтээн байгуулалтад хэр­хэн зарцуулах зэрэг алсыг хар­сан тооцоолол нь дутуу са­нагд­лаа. 2015 онд төсвийн ал­дагд­­­лыг ДНБ-ий хоёр хувиас хэт­рүүлэхгүй байх тал руу хэ­тэр­хий анхаарчихсан байна.  Түүнч­лэн, төсөвтэй адилхан зар­цуулалт хийж байгаа Хөгж­лийн банкны зардлыг төс­вийн зардалтай хамтруулж оруулж ирэх ёстой байсан. Хөгж­лийн банкны хуульд бага зэрэг өөрчлөлт оруулаад л шийд­чих­нэ. Төсвийн зардалтай адил үзээд төсвийн зардлын ба­ланс дээр бичсэн бол болох бай­сан. Хөгжлийн банкны санхүү­жил­тыг оруулаад ирэхээр төс­вийн алдагдал нь ДНБ-ий хоёр ху­виас хэтрээд явна л даа. Хуулиа баримталсангүй гэж 76 гишүүн уурлаж болох ч эдийн засгийн талаасаа нэгдсэн ба­ланст оруулж барих нь зөв гэдгийг бүх л эдийн засагч хэлнэ.   Монгол Ул­сын зээлжих зэрэглэл хасах В гарч байна. Онц сайн биш ха­сах авч байна гэдэг нь төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эргэлдээд байна шүү гэдгийг сануулж хэрэг юм. Төсөвтэй адилхан зарцуулдаг атлаа үр ашиг нь хаана байна вэ гэдгийг тэд сануулж, их хэмжээний хө­рөнгө оруулалт хийвэл  шингээх чад­вар муутай эдийн засагт үр ашиггүй байдлал үүсэх вий, үр ашиггүй үрчих вий гэж сэ­рэмж­лээд байгаа хэрэг юм.

 

Цааш­лаад, төсөв мөнгөний бод­лого хоёр уялдаатай, харил­цан судалгаатай, ашигтай бат­лагдах ёстой. Цаашдаа төсөв, мөн­гөний энэ бодлогын чинь үр дүн зөвхөн 2015 он биш юм. 2017 онд бид Чингис бонд, Хөгжлийн банкны анхны ав­сан 580 сая ам.долларын төлбө­рийг хийх учраас ирэх оны мөн­гөний бодлогоор гадаад тэнц­­вэрээ хангах, мөн гадны хө­­рөн­гө оруулагчдад бид ийм зөв бодлого хэрэгжүүлж бай­гаа шүү гэсэн мессеж явуу­лах, тогт­­вортой байдлыг хан­гах дунд ба урт хугацааны бэлт­гэ­лээ харах ёстой.

 

 

Б.Мөнхзаяа: Төсвийн зарцуулалтыг танаж өрөө төлөх нөөц үүсгэх шаардлагатай

 

/Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн Санхүү удирдлагын тэнхимийн багш, доктор/

-Төсөв алдагдалтай байгаа гол шалтгаан нь гадаадын өр. Өрнөөс болж улс орон нь дам­пуурсан хамгийн ойрын жишээ бо­лох Грекийг бид сайн мэднэ. “Чингис”, “Самурай” болон бу­сад зээл тусламжаар авсан өрөө цагт нь төлөхгүй бол Мон­гол Улс дээрх орны араас орох­гүй гэх газаргүй шүү дээ. Төс­вийн зарцуулалтыг танаж өрөө төлөх нөөцийг үүсгэх шаард­лагатай. “Чингис”, “Самурай” бонд зэрэг гадаад өрийн зар­цуулалт маш ойл­гомжтой байгаа.

Тиймээс ир­гэ­дийн өгсөн татвараар өрөө төлнө гэхгүйгээр санхүү­жигд­сэн төслүүд нь эргээд зээ­лийнхээ төлбөрийг төлөх ёс­той. Засгийн газар ийм л төс­лүүдэд санхүүжилт хийх нь зүйтэй байсан. Гэхдээ нэгэнт сан­хүүжилтүүд аль хэдийнээ хийг­дээд эхэлсэн байгаа энэ үед нөөц сан бүрдүүлээд явах нь дээр болов уу. Ингэвэл нэг жи­лийн төсөвт учрах дарамт нь бага ч гэсэн буурах байх.

 

  Эх сурвалж: 24tsag.mn

Ж.Дэлгэрсайхан: Өнөөдрийн хүндрэлтэй эдийн засгийн орчинд зардлаа тодорхой хэмжээгээр танах ёстой

 

/Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багш, эдийн засагч/

-Ер нь бид төсвийг маш зөв бат­лах ёстой. Өнөөг хүртэл ма­най төсөв ямар суурьтай явсан нь мэдэгддэггүй. 2003 оноос эх­лээд Төсвийн байгууллагын удирд­лага санхүүжилтийн ту­хай хууль гэж өөрчлөөд хөтөл­бөрт суурилсан төсөв байна гэ­­сэн. Гэтэл өнөөдрийн харж бай­гаагаар хуучин хэлбэрээр зар­далд суурилсан төсөв явж бай­на. Тиймээс бид өнөөдрийн хүнд­рэлтэй эдийн засгийн ор­чинд зардлаа тодорхой хэм­жээгээр танах ёстой.          

            Эх сурвалж: Mnews.mn

 

 

 

Ө.Ганзориг: 2017 он гэхэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулсан байх хэрэгтэй

/“Мандал женерал даатгал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч/


-2017 онд Чингис бондын өрийг төлөхгүй байх боломж бий. Ингэхдээ “Чингис бонд 2” гэж гаргаад хугацааг нь сун­гаад явна гэсэн үг.  Ер нь ихэнх орнууд ингэж явдаг.  Бид төлөх­гүй байх нөхцөлд орохын тулд эдийн засгийн суурь баланс, гадаад баланс, хөрөнгө оруулалт буюу төсвийн балансыг маш сайжруулж, манай уул уур­хайн болон уул уурхайн бус экс­порт импортоосоо давсан үзүү­лэлттэй эдийн засгийг 2017 он гэхэд бий болгож чадвал “Чин­гис бонд 2”-ийг олон улсын зах зээлд гаргах бүрэн боломжтой. 

Эх сурвалж: Bloomber TV

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top