Хэрэглээний үнийн индекс өссөн шалтгаан

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Хэрэглээний үнийн улсын индекс 2014 онд өсcөн.  Яг хэдэн хувиар өссөн болоод үүнд юу нөлөөлсөн талаар Монгол банкнаас тодруулахад “Өнгөрсөн онд хэрэглээний үнийн индекс 11 хувиар өссөн. Энэ нь Төв банкны зорилтот хэмжээнд хадгалагдаагүй боловч өмнөх хоёр жилтэй харьцуулахад өсөлтийн хэмжээ нь 1.5-3 хувиар бага юм. Үнийн өсөлт зорилтот хэмжээнээс өндөр гарахад валютын ханшийн өөрчлөлт гол нөлөө үзүүлсэн” гэв.

Харин Үндэсний Статистикийн газрын мэдээнээс харвал 12-р сард хэрэглээний үнийн индекс 0.8 хувиар өссөн байгаа юм. Мөн сарын байдлаар аймгуудад хэрэглээний үний индекс харилцан адилгүй байсан бөгөөд Хөвсгөл аймагт  2.3,  Архангай , Завхан аймагт 1.7 байсан бол Говьсүмбэр болон Сэлэнгэ аймагт 0.4 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд хэрэглээний үнийн сагсанд хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны эзлэх хувь, хамаарлыг их хэмжээгээр бууруулж чаджээ.

А.Алтаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР,АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top