Валютын ханш өдөр ирэх бүр нэмэгдэж, Монголбанкны валютын нөөц дууссан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодрууллаа.
- Валютын ханш өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Цаашдаа ч энэ байдал үргэлжилж доллар 2500 хүрнэ гэж эдийн засагчид хэлж байгаа. Өнөөдөр доллар 1940 болсон. Ханшийг нь бууруулах талаар Монголбанк ямар арга хэмжээ авч байна вэ?
- Маргааш валютын ханшын талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс мэдээлэл хийнэ. Нөгөөдөр Мөнгөнийн бодлогын зөвлөлөөс мэдээлэл хийх гэж байна. Он гарсаар эрэлт жаахан өндөр байна. Валютын орох урсгалыг бид ярьсан. Өнгөрсөн жил 800 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалттайгаар оноо дуусгалаа. Валютын нөөц арав, арваннэгдүгээр сартай харьцуулахад 350-иад сая доллароор нэмэгдсэн. Эрэлтийг хангах мөнгө бидэнд байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалтын асуудал 800 сая доллароор удаан явахад хэцүү. Төлбөрийн тэнцлийг засахад нэлээн их ажил болж байна. Гадаадын хөрөнгө оруулалт 2008 оны түвшин рүүгээ хүрээд ирлээ. Үүнийг засахын тулд нэлээн их ажил төлөвлөсөн, хийгдэж байна. Үр дүнг нь хүлээх л үлдэж байна. Ер нь нэгдүгээр сард эрэлт их байдаг. Валютын эрэлтийн ихэнх нь уул уурхайн салбар сэргэх хандлага ажиглагдаж байна. Нэгдүгээр сард уул уурхайн сэлбэг, тоног төхөөрөмжийн импортын хэмжээ нэмэгдсэн байна. Цаашдаа нөхцөл байдал ямар байхыг харъя.
- Гаднаас босгосон бондын мөнгийг буруу зарцуулсан гэсэн шүүмжлэл байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ
- Эдийн засгийн өсөлтийн хурд 17-гоос буурсаар байгаад 6 хувь руу орж ирж байна. Тэгэхээр энэ хурдыг аажмаар удаашруулах дээр бид ажил хийж байгаа. Мэдээж эдийн засагт нийлүүлэгдсэн мөнгөний талаар олон асуудал яригддаг. Энэ мөнгө байгаагүй бол асуудал одоо байгаагаасаа хүнд тусах байсан. Энэ мөнгийг нийлүүлснээр эдийн засгийн уналт зөөлөн газардаж байгаа. Энэ бол бидний бодлогын сонголт. Энэ хоёр жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэхэд анхаарах ёстой байсан боловч дутуу, дулимаг ажилласан. Хамгийн сүүлд 2008 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтгүйгээр 800 сая доллар манай улсад орж ирж байсан. Одоо бол Оюу толгойн хөрөнгө оруулалттайгаа нийлээд 800 сая доллар байна. Тэгэхээр валютын орох урсгал дээрээ доривтой ажил хийхгүй бол бидэнд хүндрэлээс гарах бололцоо байхгүй.
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 3 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Дуусгахын төлөө би өдөр шөнөгүй ажиллаж байна.
tenegee. ene Zoljargal yumuu