Улсын нэгдсэн төсвийн орлого 2014 оны 12 дугаар сарын байдлаар 87.9 хувийн, зарлага 92.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь улсын нэгдсэн төсвийн тэнцэл 808 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэсэн үг аж. Үүний шалтгааныг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын бууралттай холбоотой гэж Сангийн яамны тайланд бичжээ. Мөн экспортын гол түүхий эдийн ханш олон улсын хэмжээнд буурсантай холбоотойгоор гадаад худалдааны татвараас олох орлого 83.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын 83.7 хувь нь татварын орлогоос, 14.4 хувь нь татварын бус орлогоос бүрдсэн байна.
Харин 2015 оны төсвийн тодотголын төслөөр алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 4.8 хувьд барих саналыг оруулж ирээд байгаа юм.
А.Чимгээ.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮