Зэс 6090 ам.доллараар үнэлэгдэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Лондоны металлын төв биржид зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилд хүрч байгаагүй доод түвшиндээ хүрчээ.  Гурван сарын хугацаатай хэлцлийн үнэлгээ 0.2 хувиар буурсан бөгөөд тонн нь 6090 ам.доллараар үнэлэгдэж байна. Үүнд, Хятадын эдийн засгийн өсөлт суларч, зэсийн хэрэглээ буурч магадгүй гэсэн болгоомжлолыг хөрөнгө оруулагчдад төрүүлснээс  үүдэлтэй гэж шинжээчид үзэж байгаа аж. Тус хэлцлийн үнэлгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс хойш өсөөгүй бөгөөд Лондоны металлын биржийн зэсийн нөөц 4.6 хувиар өсөж, 187.5 мянган тоннд хүрээд байгаа аж.

 

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top