Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй зээлийн журамд өөрчлөлт орсон гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. Гэсэн ч энэ мэдээлэл нь ташаа болохыг албаны хүн баталлаа. Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс "Орон сууцны найман хувийн зээлийн журамд өөрчлөлт ороогүй. Монголбанк, Монголын Ипотекийн корпорацийн зүгээс мэдсэн, сонссон зүйл алга байна" гэжээ.
Мөн тэрбээр найман хувийн хүүтэй зээл олгох ажил хэвийн явагдаж байгааг тодотгосон байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )