Манай улсын экспортын хэмжээ энэ онд өсчээ. Гадаад худалдааны бараа эргэлт 11 тэрбум ам.долларт хүрч үүнээс экспорт 5774.6 сая ам.доллар, импорт 5236.6 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 384.3 сая ам.доллар буюу 3.6 хувь, экспортын хэмжээ 1505.6 сая ам.доллар буюу 35.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Харин импорты хэмжээ 1121.2 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2014 онд 537.9 ам.долларын ашигтай гарсан байна. Манай улс 1924 оноос хойш гадаад руу экспортолж байсан бараа бүтээгдэхүүн ийм их хэмжээнд очиж байгаагүй юм байна. Экспортын амжилтад голлох үүрэг гүйцэтгэсэн бараа бүтээгдэхүүн нь зэс. Хэдийгээр өнгөрсөн онд дэлхийн зах зээлд зэсийн үнэ уналттай байсан ч экспорт өмнөх онуудаас нэмэгдсэн амжилттай байна. Манай улс 2014 онд дэлхийн нийт 139 оронтой худалдаа хийсэн байна.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )