Аж үйлдвэрийн индекс өсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 18

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс оны мөн үеийнхээс 10.2 хувь, өмнөх сарынхаас 1.2 хувиар өсчээ. Өмнөх оныхоос уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт буталмал чулуу молибдений баяжмал, алт, зэсийн баяжмал, газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт, 8.1-44.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт тамхи, сүлжмэл эдлэл, шар айраг, шингэн сүү, металл цувимал, бууз, банш, амтат ус, ундаа, барилгын модон хаалга, цонх, бялуу, талх, самнасан ноолуур, хиаман төрлийн бүтээгдэхүүн, вакуум цонх, хаалга, цемент, зүсмэл материал, гоймон, савхин гутал, ботинк зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.1 хувиас 86.2 хувиар өссөн байна.

Харин барилга угсрал, их засварын ажил өнгөрсөн онд 2146.8 тэрбум төгрөг болж, 2013.4 тэрбум төгрөг буюу 93.8 хувь нь дотоодын, 133.4 тэрбум төгрөг буюу 6.2 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top