Доллар, нефть хоёр

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Даваа гаригийн өглөөний мэдээлэл ам.долларын ханш зарим банкуудад 1950 төгрөг болсон тухай мэдээгээр эхлэв. Доллар догшрох нь Монголд бараг хэвийн үзэгдэл, болдог юм болдогоороо болж байгаа юм шиг төсөөлөгддөг болсон. Энэ янзаараа бол оны эцэс гэхэд 2500 төгрөгтэй тэнцэнэ гэлцэж байна. Доллар чангарахын хэрээр төгрөг үнэгүйдэж байгаа. Өнгөрсөн жил инфляци 11 хувьтай байлаа. Ханш өслөө гэж Монгол банкийг мянга хараагаад ч нэмэргүй. Харин ч энэ хэмжээнд тогтоон барьж байгаад нь талархмаар. Мөнгө гэдэг юм Монголыг тойрч гүйгээд удлаа. Монгол руу чиглэсэн мөнгөний урсгал хэдэн тэрбумаас сая гэсэн тоо руу уруудчихсан. Гурав, дөрөвхөн жилийн өмнө 4-5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 800 сая  болж  хэд дахин буурав.

Монгол бол импортлогч орон учраас юу хэрэгтэй вэ гэвэл ногоон мөнгө л хэрэгтэй. Эрэлт нийлүүлэлтийн ийм хол ялгаа ханшийг өсгөхгүй гээд яах билээ.  

Харин өнөө өглөө дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ ялимгүй өссөн мэдээгээр эхлэв. Нэг баррель нефтийн үнэ 50 ам. доллар хүрчээ. Энэ нь өмнөхөөсөө 1.50 ам.доллараар өссөн гэсэн үг. Гэхдээ л хагас жил хүрэхгүй хугацааны өмнө баррель нь 110 ам.доллар хүрч байсан нефтийн үнэ ингэж хэд дахин унасан хэвээр байна. Хэдийгээр дэлхий ертөнц глобалчлагдаж байгаа ч харин манайд бензин шатахууны үнэ хуучин янзаараа байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг А-92 бензин гэхэд өнөөдөр нэг литр нь 1660 төгрөг байх  жишээний. Монголчууд бидний хэрэглээ “Роснефть”-ээс үндсэндээ хамааралтай. Тэдний үнэ монголчуудын хувьд хууль гэсэн үг. Оросууд нефтийн үнийн бууралтаас ихээхэн алдагдал хүлээж байгаа ч Монголтой хийх арилжаанд тогтвортой байдлын гэрээний үнэ үйлчилдэг. Яг өнөөгийнх шиг нөхцөл байдалд энэ гэрээ тэдэнд ашигтай, бидэнд алдагдалтай байна. Гэтэл Шийдлийн Засгийн газрынхан нефть бүтээгдэхүүнд  хэрэглэж байсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоохоо мэдэгдээд  байгаа.  Энэ шийдвэр хэрэгжээд эхлэхээр шатахууны үнэ гарт баригдахгүй цахилж мэдэх л юм.

Нефть болон валютын ханш суурь үнэд хүчтэй нөлөөлдөг. Үндсэндээ бидний аж амьдрал энэ хоёр хүчин зүйлд аргамжаатай байдаг. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа ч манайд долларын ханш өсч байгаа болохоор үнийн хувьд уруудах боломж ойрдоо лав харагдахгүй байх.  Өөрөөр хэлбэл, ханшийн өсөлт нефтийн суларсан үнийг ч “чангаруулах”  хүчин зүйл болж мэднэ.

П.Булган

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.11.192.34) 2015 оны 01 сарын 20

Dollar osohiin hereer manai bayachuud togrogoo shuud DOLLAR bolgoj hadgalj bnaa ODOO TSAGT DOLLARIIN HADGALAMJ ASHIGTAI BOLJEE getel bidnii avdag tsalin noen dollar-s hamaaraad ulam l hansh unaj hudaldan avalt hiihed tsoon baraa avch hohirol amsaj bnaa yaltai bilee ZASAG TOR mini

0  |  0
иргэн(70.186.178.200) 2015 оны 01 сарын 19

Баабарын хэлснээр Монголбанк сүүлийн нэг сард 1.3 триллион төгрөг хэвлэн зах зээлд нийлүүллээ. Засгийн газар тэр мөнгөөр халамж, цалин тэтгэврээ санхүүжүүлж байж болзошгүй

0  |  0
ам доллар өсөх ёсгүй(202.55.191.76) 2015 оны 01 сарын 19

Өвөл гаднаас юу оруулж ирдэг гэж ам долларын ханш өсдөг байнаа. Өвөл хөрөнгө оруулалт байхгүй үед ам долларын ханш өсөх ёсгүй мах гурилаа өөрсдийгөө хангасан бензин шатахууны үнэ дэлхийд унасан тэгээд ч оросоос 100% хамааралгүй болсон шүү дээ. Оростой бензиныхээ төлбөрийг рублиэр хийж болдоггүй юм уу

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР , МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top