Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмэхийн тулд Газрын тосны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоохоор болсон. Энэ талаар Газрын тосны газрын Хяналтын хэлтсийн дарга Х.Наранхүүгээс зарим асуултад хариулт авлаа.
- Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нефть импортлогчдод олгож байсан хөнгөлөлтийг цуцалж байгаа. Энэ нь ард түмний нуруу нь дээр ачаа болох юм биш биз дээ?
- Үнэ тогтворжуулах гэрээ бол гурван жилийн хугацаатай байдаг. Хоёр жил нь өнгөрчисөн байна. Одоо гурав дахь жил нь дуусч байна. Цаашаа үргэлжлүүлэх эсэхийг нь хэн ч хэлж мэдэхгүй. Одоогоор цуцлагдчихсан гэсэн зүйлийг хэн ч хэлээгүй байна.
- Хэрэв цуцалсан тохиолдолд шатахууны үнэд ямар өөрчлөлт гарах вэ?
- Засгийн газар үнэ тогтвортой барина гэдэг байр сууринаасаа айхтар хазайсан зүйл байхгүй байх. Өнгөрсөн хугацаанд гадаад зах зээлийн үнэ болоод валютын ханш өндөр байсан. Тухайн үед бид Монгол банкны дэмжлэгээр нефтийн компаниудад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж эргүүлээд үнээ тогтвортой барь гэдэг шаардлагыг компаниудад тавьдаг байсан. Одоо ч мөн адил үнэ тогтвортой байна гэдэг зарчмаа барьж л байгаа.
- Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буухад манайд буугаагүй. Үүний шалтгаан юу байв?
- Бид тэр том зах зээл дээр гараад худалдаа хийдэг улс биш. Манай компаниуд тийм чадал байдаггүй. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр хийж байгаа худалдааны нэг багц нь дор хаяж 30 мянган тонн байдаг. Гэтэл сардаа 30 мянган тонн шатахуун авчихдаг том компани манайд алга. Манай шатахуун инпортлогчид сардаа нийт 32 тонн орчим шатахуун авч байна шүү дээ.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 0 )