“Би Монголд хоёр жил шахам ажилласан. Намайг тэнд уул уурхайн чиглэлээр ажиллах хугацаанд тэдэнд татвар төлж, бас дахин татвар төлж байлаа. Татвар төлөх бүрт шат шатны дарга, эрх баригчдын авлигын сүлжээ улам нэмэгддэг. Манай компани жилд зардлаасаа арай л давуулчихалгүй татварын өрөнд ордог байлаа. Хэрэв би “нэмэгдэл” татваруудыг төлөхөөс татгалзсан бол одоо шоронд сууж байх байсан. Би одоо хүртэл зарим татварын үлдэгдлийн өр нэхсэн и-мэйлийг Монголоос хүлээн авсаар байна. Миний ажилладаг байсан Рио Тинто компанийн удирдлагууд “Монголчуудад өндөр татвар төлж, их авлига өгөх тусам тэд давардаг. Хуулийн элдэв цоорхой ашиглаж, биднийг хүнд байдалд оруулахыг хичээдэг байлаа” гэж ярьсан удаатай. Үнэхээр ч тийм. Монголчууд сайхан ард түмэн боловч авлига идэгдсэн төр засагтай” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн 32 настай уул уурхайн мэргэжилтэн Австралийн “Mining” сэтгүүлд ярьжээ.
Түүний өгүүлснээр Монголд авлигын бүх төрөл цэцэглэсэн бөгөөд шат, шатны захиргааны байгууллагууд элдэв дарамтаар өдөр бүр заналхийлдэг байсан гэнэ. Тиймдээ ч сарын 25 мянган ам.долларын цалинтай ажлаа орхихоос өөр аргагүйд болсон байна.
Дээрх жишээ бол Монголоос гарч одсон хэдэн арван хөрөнгө оруулагчдын бодит зовлон. “Эх оронч” дүр эсгэн гадны компаниудыг татварын өрөөр далайлган, дарамталдаг “хурган” дарга нар одоо хумсаа мэрэн сууна. Тэдэнд гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ улсад хэрхэн эерэгээр нөлөөлөх чухал биш. Зөвхөн өөрсдийнх нь түрийвчэнд хэчнээн “ногоон” ямар ч хамаагүй замаар орж ирэх л анхаарал татсан асуудал болдог билээ. Монголын уул уурхайн салбарт нүүрлэсэн дотоодын энэхүү түгээмэл шантаажийн өвчин эдгэрэх болов уу?
Хайр даадаггүй монгол зан
Саяхан “Mining” сэтгүүлийн цахим сайтад манай улсын уул уурхайтай холбоотой нэгэн сэдэв хөндөгджээ. Гарчиг нь “Монголын уул уурхайн орчинд ажиллах нь шийтгэл”.
Өнгөрсөн оны Монголын эдийн засгийн дүр зургийг харвал гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурч, энэ нь эргээд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нам гацаав. Тэнд уул уурхайн ашгаас хамаарч шатахууны үнэ хэлбэлздэг тул зах зээл нь өдгөө сүйрэн унахад бэлэн байгаа.
2013 оны байдлаар тус улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг 45 хувьд хүрч өсч байв. Гэтэл 2014 оны эхний таван сарын байдлаар гадны хөрөнгө оруулалт ердөө 400 сая хүрэхгүй ам.доллар руу навс газардаж, дотоодын эдийн засгийн өсөлт 64 хувиар шалдаа буужээ. Энэ улсад 2010 оноос хойш уул уурхай дагасан эдийн засгийн халуурал ийнхүү дэлбэ үсэрсэн юм. Байдал хүндэрсээр 2015 оны хоёрдугаар сарын байдлаар эдийн засгийн өсөлт нь 12 хувиас ердөө хоёр хувь болж унав. Улс орон ийнхүү зах зээлийн гүн хямралд орсон тул эрх баригчид нь 2009 оныхтой адил Олон Улсын валютын сангаас тусламж хүсч эхэлжээ.
Яагаад ийм байдалд хүрэв
Рио Тинто компанийн лицензийг нь эзэмшдэг зэс, алтны арвин нөөцтэй Оюу Толгой орд Монголын засгийн газар ба хөрөнгө оруулагчдын маргааны гол цэг болжээ. Эрх баригчид энэхүү ордоос олборлолт явуулж байсан Рио Тинто компаниас асар их мөнгө нэхэмжилж, ойлгомжгүй татвар авах болсноор тэд олборолтоо зогсоож Монголоос гарч оджээ. Нэг л үгээр хэлэхэд Азийн энэхүү улс дотоодод үйл ажиллагаа явуулж буй гадны иргэдээс ямар нэгэн байдлаар ашиг хүртэх эцсийн сонирхолтой гэжээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 9 )
Сарын 25000$ авдаг этгээд татвараас зугатаж ажлаа орхисон гэнээ,тэр уед рио гуйцэтгэх захирал мэтиинхээ жилиин цалинг хорин хэдэн сая доллор болгож дэлхииг ангайлгаж байсан уе.Зардалаа ямарч хамаагуй луйварын аргаар ихэсгэж монголыг хохироож байсан ганц жишээ.Тиим л шударга юм бол сбаяр нараас авахуулаад хэн гэдэг албан тушаалтнуудад хэдэн сая доллор авилга огч,хэдэн тэрбумаар монголыг хохироож байснаа дэлгэчих хэрэгтэйшдээ
ОЮУТОЛГОЙНХНЫ захиалгат нийтлэл биз нэрээ нуухыг бодоход .МОНГОЛООС ЗАЙЛСАН ЮМ бол нууцлах ямар шалтгаан байх гэж...
Монголын өнөөгийн нүүр царайг яг л хэлж дээ!
Tatvariin baitsaagch ner zyysen lyuvarchid byh yumiig ooriinhoo yzemjeer gyivuulj, daramtalj avilga avdag ni bygded ilerhii, nogoo avilgatai temtseh gazar, zasgiin gazar, uh hyral haana baina, medseer baij yuy ch heldeggyi,yamarch arga hemjee avsdaggyi, yagaad gevel oorsdoo bas avilgachid..
davarsan tatvariin baitsagchdaa jyramlaj chadahgyi baij ardchilal, eh oron gej yariad ch hereggyi.
Ерөөсөө энэ ардчилсан хэмээх хувьсгал нь хүний юм булаах, дээрэмдэх хувьсгал л байсан бөгөөд дандаа хулгайч нар төрд шургалсан, хүний юм хулгайлах, дээрэмдэх, луйвардахыгаа ардчилал гэж ойлгодог тийм л дээрэмчдийн гарт төр улс нь байна.
Yg goliig n olj helj dee !!!
Za yor ni iim l baigaadaa unen dur torh ni. Yorni bolohgui bolool uil ajillagaagaa zogsoodon baij taaraa. Ted bas banknaas zeel avdag huu tolj baiga yu gej l oorsdiinhoo husleer zogsoov gej
Very true. It is extremely hard to make business Mongolia. Not even for foreign investors also for domestic industries.