Алтанд онцгой эрх олгоё

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

 Алтыг химийн шинжлэх ухаанд “Aurum” , товчоор“Au” гэж тэмдэглэдэг.

“Aurum”гэдэг нь “ Үүрийн туяа” гэсэн латин үгнээс гаралтай аж. Алт нь хүн төлөхтөний түүхийн туршшид бусад металлудтай харьцуулбал хамгийн үнэт металл гэж тооцогдон арилжааний хамгийн баталгаатай, хамгийн эртний төлбөрийн хэрэгсэл болсоор ирсэн юм. Алтны хамгийн өндөр үнэтэй байдгийн учир нь бусад металлуудтай харьцуулхад байгальд маш ховор тохиолддог, уян хатан,зэвэрдэггүй,өнгө нь хувирдаггүй,зөөлөн, давтагдах, сунгагдах,цутгагдах өвөрмөц онцлогтой, дулаан цахилгааныг хамгийн сайн дамжуулдаг,атмосферийн нөлөөнд тэсвэртэй,бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд автагддаггүй зэрэг онцгой шинж чанартай байдагт оршино . Алтнь хүн төрлөхтний  олон мянган жилийн түүхэнд  хамгийн хүндтэй, үнэт зүйл байсаар ирсэн.Алт бол хамгийн аугаа урт түүхтэй, үнэт эд баялаг гэдгийг батлах нэгэн гайхалтай гэхээр мэдээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнийг дурьдвал: 1891 оны 7-р сарын 11-д Амеркийн орон нутгийн “ Моррисонвиль мэдээ” сонинд дараах агуулагатай тэмдэглэл нийтлэгджээ.” Мягмар гарагийн өглөө хатагтай С.У. Калп гал түлэхээр нүүрс хагалж байтал дотроос нь нарийн ур хийцтэй 25 сантиметрийн урттай. жижигхэн алтан гинж гарчээ. Нүүрс бараг тал дундуураа хагарсан ба тэрхүү гинжийн хоёр үзүүр нь дугуйрсан байдлаар нийлсэн байжээ. Энэхүү гинж нь 8 карат бүхий 192 грамм жинтэй байжээ.Чулуун нүүрсэн дунд алтан гинж байсан нь нэн сонин. Учир нь чулуун нүүрс газарт бараг 300 сая жилийн өмнө бүрэлдсэн байдаг ба шинжлэх ухааны судалгаагаар 300 сая жилийн өмнө орчлонт ертөнц дээр ухаант хүн байтугай сармагчин төрөлт ч үүсээгүй байсан гэж үздэг. Тэгэхлээр тэр алтан гинжийг хэн, яаж бүтээв гэдэг нь нэн сонирхолтой бөгөөд гайхалтай./Тайлагдашгүй 100 нууц номоос /

Алт нь хүмүүсийн хэрэглээний үнэт зүйл байснаар барахгүй аливаа эд зүйлийн үнэ цэнийг хэмжигч гол хэмжүүр / эквивалеит / болсоор өнөөдрийг хүрчээ. Өөрөөр хэлбэл төлбөр тооцоо , солилцоо, хуримтлалын хамгийн өндөр баталгаатай хэрэгсэл болсоор ирсэн төдийгүй товарын үйлдвэрлэл, арилжаааны өртгийн хэмжүүрийн үүрэг гүйцэтгэсээр иржээ.

Алтны байгаль дахь нөөцийг  үндсэн орд, шороон гэсэн 2 төрлийн ордоос олборлодог. Алтны үндсэн ордоос алтны зэрэгцээ мөнгө, теллур, висмут,хүнцэл зэргийг олборлодог. Алтны шороон ордоос доржпалам, цагаан алт, уулын болор,титаны төрлийн эрдэс бодисуудыг олборлож бодог. Цэвэр алтны агууллагыг сорьц гэх бөгөөд хэрэв алтны сорьц 999 бол найрлагынх нь 99,9 хувь цэвэр алт байна гэсэн үг юм.

Алтыг гоёл чимэглэлээс эхлэн пуужин, цөмийн энергийн үйлдвэрлэл,нисэх онгоц, холбоо харицааны техник хэрэгсэл,хими, анагаах ухаан,фото синтезийн үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг.

Алтыг унц,грамм, кг,тонн гэх мэт нэгжээр хэмжих боловч хамгийн гол хэмжүүр нь унц юм.Нэг унц нь 31,10348 граммтай тэнцнэ.1 кг алт нь 32,1507 унцтэй тэнцэх бөгөөд өнөө үеийн ханшаар 1кг алт 76,552,000 төгрөг буюу 38,885 орчим ам.доллартай тэнцэж байна.

Хүн төрлөхтөн бүхий л түүхийнхээ туршид  нийт 160,0 гаруй мянган тонн алт олболожээ.

Дэлхийд алт олборлолтоор ӨАБНУ,ОХУ, АНУ, АВСТРАЛИ,ИНДОНЕЗ,ХЯТАД зэрэг улс орнууд тэргүүлдэг.Дэлхийн бэлэн алтны хамгийн их нөөцтэй орны тоонд АНУ 8133,5 тн,ГЕРМАН 3401,8 тн,Итали  2451,8 тн, ФРАНЦ  2435,4 тн, БНХАУ 1054,1 тн, ШВЕЦАРЬ 1040,1 тн, ОХУ 851,5 тн, ЯПОН 765,2 тн,  НИДЕРЛАНД 612,5 тн, ЭНЭТХЭГ  557,7  тн зэрэг улс орнууд багтдаг.

Тухайн улсын мөнгөний нэгжид агуулагдаж байгаа алтны хэмжээ болон алтны албан ёсны үнийг үндэслэн валютын баталгааг тооцдог. Өөрөөр хэлбэл аливаа улсын мөнгө заавал алтан баталгаатай байх ёстой. Мөнгө алтан баталгаагүй бол мөнгө биш. Гэтэл сүүлийн үед мөнгийг заавал алтан баталгаатай байх албагүй, мөнгө нь алтнаас гадна, байгалийн бусад баялаг, дотоодын нийт бүтээгдэхүүн хүртэл мөнгөний баталгаа болж чадна гэсэн үзэл баримтлал дэлгэрснээс болж мөнгө үнэгүйдэж улс орнууд хяналтгүйгээр, батлгаагүйгээр их хэмжээгээр цаасан мөнгө хэвлэх болсон байна. Манай улс л гэхэд ганцхан жилийн дотор/2012-2013 он/  3-4 ихнаяд төгрөг хэвэлж гүйлгээнд гаргасан нь Монгол төгрөгийн ханшийг 50 шахам хувиар  унахад гол нөлөө үзүүлсэн..Хяналтгүйгээр, алтны баталгаагүйгээр цаасан мөнгө ихээр хэвлэх нь маш аюултай бөгөөд эцсийн эцэст хяналтаас гарсан,аймшигт инфляци дэлхийг нөмөрч бид өөрсдөө даяаршсан дэлхий нийтийн санхүү-эдийн засгийн хямарлын золиос болж үлдэх магадлал тун өндөр байна. Хяналт, баталгагүй цаасан мөнгөний үер бууж байгаагаас болж одоо дэлхийн  санхүүгийн системд асар том дисбаланс үүсэхэд хүргэж байна хэмээн гаднын зарим хэвлэлүүдэд бичиж байна. Барууны даяаршсан элитүүд дэлхийн улс орнуудыг алтаар баталгаажсан валютад шилжхийг хүсэхгүй байна.Улс орнууд үргэлжлүүлэн алтан баталгаагүй цаасан валютыг ашигласаар байхыг өөгшүүлж үүнийгээ өөрсдийн эрх ашигт нийцүүлэх бодлого барьж байна.

Энэ тухайд АНУ-ын конгрессийн гишүүн Рон Пол улсынхаа Сангийн яам, Холбооны Нөөцийн Санд нэгэн захидал илгээсэн байна. Тэрээр захидалдаа...”ОУВС-ийн гишүүн орнууд өөрсдийн валютаа алттай уялдуулахыг хориглодогийг та мэднэ. ОУВС ийм байдлаар мөнгө зээлийн тогтворгүй бодлогод өртсөн орнуудыг өөрсдийн валютаа тогтворжуулах үр дүнтэй арга хэрэглэхийг хориглодог.Ийм бодлогын уршгаар улс орнууд эдийн засгийн хямарлаас гарч сэргэн босох нь саарч, эдийн засгийн өсөлтийг бууруулах хандлагатай. Улмаар цаашид эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг даамжруулах уршигтай. Яагаад АНУ ийм алдаатай бодлогыг үргэлжлэн зөвшөөрсөөр байгааг Төрийн сан хөмрөг, Холбооны нөөцийн Сан-ийн зүгээс тайлбарлавал би ихэд баярлана”. Гэсэн захидал илгээсэн боловч энэ талаар хэн ч ямар ч хариу өгөөгүй гэдэг.

Олон улсын валютын сангийн захирал асан Домник Штраус Кан 2011 онд ОУВС, Дэлхийн Банкны хамтарсан хуралдаан дээр: “...хэнд ч юунд ч захирагддаггүй, хэн ч хяналт тавьдаггүй санхүүгийн зах зээл, либериаль үзэлд баригдсан татварын бодлого нь дэлхий нийтийг хамарсан санхүү- эдийн засгийн гүнзгий хямралд хүргэж байна” гэж хэлсэн нь эдийн засгийн хуучин үзэл манайхны шүтэн бишэрдэг либериализмын эдийн засаг дахь үзэл, сургаал нэгэнт үр ашгаа өгөхөө больжээ гэдгийг сануулаад байна.Домник  Штраус Кан энэ үг хэлнийхээ төлөө “ золиослогдсон” ч байхыг үгүйсгэхгүй.  

Монгол улс нь алтаар баялаг орны тоонд ордог бөгөөд зөвхөн “Оюутолгой” ордны  алтны нөөц 1800 тонн гэж тогтоогдсон байдаг.Үүнийг өнөөдрийн мөнгөн илэрхийллээр тооцвол 69,460,957,179 ам. доллар, ойролцоогоор 69,5 тэрбум ам  доллар гэсэн үг бөгөөд Монгол төгрөгөөр бол 138,0 их наяд төгрөг юм.Манай улсын 2015 оны улсын нийт төсөв /зарлага / 7,6 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл “Оюутолгой” ордны зөвхөн алтны нөөц нь манай улсын  18 жилийн төсөвтэй тэнцэж байна гэсэн үг. Гэтэл манай төр засгийн толгойд байгаа нөхөд тус орд ашиглалтанд ороод 2 жил болж байхад “ ашгийн нь 50-60 хувийг Монголчууд бид хүртэнэ хэмээн “ ард олны тархийг өдөр, шөнөгүй угааж жинхэнэ популизм хийж байсан хүмүүс өнөөдөр ашгийнх нь 5 хувийг ч авч чадахгүйгээр барахгүй 20 жилийн дараа бидний үр хүүхдүүд  “Оюутолгой” –н эздүүдэд өртэй үлдэх гэрээ байгуулчихаад юу ч болоогүй юм шиг өндөр албан тушаалд томилогдчихоод бие биенээ хамгаалаад сууж байгаа харагдах юм. Гадаадынханд газрынхаа баялгийг сул өгчихөөд   ард түмний халаасыг ухаж, бүсийг нь чангална гэж дуугарч байгаа хүнийг бид хэний эрх ашгийн төлөөний хүн гэж ойлгох болж байна. Дашийн Бямбасүрэн гуай саяхан “ Монгол төрийн бодлогыг гадаадын хөрөнгө оруулагчид тодорхойлдог боллоо” гэж голыг нь олоод хэлчихсэн санадсан. Ер нь алтны бодлого гэж улс бүрт тусдаа авч үзэх асуудал байх ёстой. Энэ ч утгаараа “Ашигт малтмалын тухай ерөнхий хуулиас” тусдаа бие даасан тусгай хуулиар зохицуулагдах ёстой. Алтыг нүүрс, төмрийн хүдэр гэх мэт ашигт малтмал олборлохтой адилтгаж нэг хуулиар зохицуулж ирснийг маш том алдаа гэж ойлгож байна.

Монгол  улс нэг хүнд ноогдох байгалийн баялагийн  нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг, үүний дотор 30,0 тэрбум ам. долларын зэс,128,0 тэрбум ам. долларын нүүрс,116,0 тэрбум ам. долларын алт,30,0 тэрбум ам. долларын төмөр,28,0 тэрбум ам. долларын фосфор, 16,0 тэрбум ам. долларын цайр гэх мэт 1,8 их наяд ам.долларын тогтоогдсон  эрдэс баялгийн нөөцтэй гэдэг. Манай улс газрынхаа баялгийг ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа  дотоодын эрх мэдэлтнүүдийн хувийн эрх ашиг, ядуу буурай орнуудын баялгийг сорон мөлжиж гаршсан гаднынхны заль мэхэнд орж ирсэн учраас улс эх орон эдийн засгийн хувьд дэгжин дээшлэх биш харин жилээс жилд уруудан доройтсоор одоо бүр  дампуурлын ирмэгт тулж ирээд байгаа нь Монгол хүн бүрийн сэтгэлийг түгшээж,  дуугүй суухын аргагүй болгоод байна.

Дэлхийн 20 том алт олборлодог үйлдвэрүүдийн судалгаанаас харахад алт олборлодог  хөгжингүй орнууд өөрийн нутагт байгаа алтны нөөцөө хэнтэй ч хамтралгүйгээр,хэнтэй ч хуваалцалгүйгээр зөвхөн өөрсдөө  олборлодог юм байна. Харин Африкийн зарим нэг улс, далай тэнгисийн алслагдсан Папау шинэ Гвиней  гэх мэт зарим ядуу буурай, хөгжлийн хувьд хэт доогуур орнууд алтныхаа нөөцийг бусдаар ухуулдаг, бусадтай хамтарч олборлодог юм байна.

Манай засгийн эрхэнд байгаа хүмүүс аль 1930-1940 өөд оны үед барууны орнуудад хөгжлийн ганц зөв зам мэтээр сурталчилж, зарим улс оронд түр зуурын амжилт олж байсан неолибериализм буюу улс төр, эдийн засаг, нийгмийн төрөөс бүрэн чөлөөт зах зээлийн нийгмийн царцанги үзэл баримлалаасаа холдож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл энэ үзэл аль хэдийн  хоцрогдсон. Манай төр засгийн удирдлагууд аливаа онол, сургаалыг сохроор дагаж, үүнээс өөр зам, өөр хувилбар огт байхгүй юм шиг загинах нь улс орны эрх ашигт нийцдэггүй гэдэг нь манай улсын сүүлийн 25 жилийн туршлага харуулж байгаа юм.Ер нь ямарч улс үндэстэнд  өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг учраас хөгжлийнхөө замыг сонгохдоо бусдыг сармагчин мэт  даган дуурайх биш тухайн ард түмний түүх, хэл,соёл,ёс заншил,байгаль цаг агаарын өвөрмөц байдал, их гүрнүүдийн геополитик, цэрэг стартегийн байршил, эд баялгийн нөөц боломж зэрэг тухайн улсын өвөрмөц онцлогт нийцсэн улс төр- эдийн засгийн бодлого явуулах ёстой.Саяхан болж өнгөрсөн Давосын эдийн засгтйн чуулган дээр Шинэ Либериализм сүйрсэн учраас социализм болон капитализм хоёрын аль давуу талыг шингээсэн шинэ тогтолцоогоор явахаас өөр арга замгүй болсон гэдгийг зарласан. Алтаар баталгаажаагүй цаасан мөнгө ихээр хэвлэснээр дэлхий нийтээрээ санхүү-эдийн засгийн гүн хямаралд орох өдөр ойрхон байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх боллоо. Ийм учраас бид эдийн засгийн гүн ангалд унахаас урьтаж үр ашгаа нэгэнт өгөхгүй болсон нь батлагдсан шинэ либериализмаас татгалзаж эдийн засагт  төрийн зохицуулалт, чөлөөт зах зээлийн аль эерэг элементүүдийг агуулсан  өөрийн улс,үндэстний түүхэн онцлогт нийцсэн замыг хожуу ч гэсэн сонгох  хэрэгтэй байна

Үүний тул монгол  улсын эдийн засагт   “СТАНДАРТ БУС” гэж хэлэхээр хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм. Эдгээрийн анхных нь АЛТ-нд “монополь  тогтоох” явдал юм. Өөрөөр хэлбэл алтны хайгуул,олборлолт, үйлдтэрлэл, худалдаан “-нд төрийн онцгой эрх”тогтоох хэрэгтэй гэж үзэж байна.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд мэдээж шинэ бие даасан хууль гаргах,  үүнтэй  холбогдуулан  бусад хуучин  хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах нь зайлшгүй хэрэгтэй болно . Эдгээр хууль тогтоомжуудад алтны орд газруудын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн төрийн мэдлийн компанид олгож алтны олборлолт, боловсруулалт, худалдаа, байгаль орчны нөхөн сэргээлтэнд төрөөс хатуу хяналт тогтоох хэрэгтэй. Нэгэнт гадаад дотоодын хувийн компаниудад урьд нь олгосон алтны орд ашиглах тусгай зөвшөөрөлийг хурааж авч болохгүй нь мэдээж бөгөөд харин олборлосон алтаа  заавал улсад / Монгол Банкид/ -д худалддаг /тушаадаг/ хатуу хууль гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй  байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Франклин Рүзвэлт ерөнхийлөгч болонгуутаа  1933 онд “ Банк санхүүгийн онц байдлын тухай”  хууль гаргаж  алтны эрхийг зохицуулах асудлыг зөвхөн ерөнхийлөгч эрхэлж байхаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл алтанд төрийн онцгой эрх /монополь/ тогтоосон юм. Ийм арга хэмжээ авсны үр дүнд 1930 онд 7,000 тн алтны нөөцтэй байсан АНУ 1940 он гэхэд 21,000 тн алтны нөөцтэй болсон байна. АНУ асар их алтны нөөцтэй болсон нь дэлхий нийтийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлогч хүчирхэг гүрэн болох нөхцлийг бүрдүүлж өгсөн гэж үздэг.

Орос оронд Октябрийн хувьсгал ялсны дараахан алтан дээр монополь эрх тогтоосон ба үүний үр дүнд Зөвлөлт засаг хөл дээрээ босч улмааар дэлхийн 2-р дайнд ялах эдийн засгийн хүч нөөц бий болсон гэж үздэг. Одоо БНХАУ-д ч алтны олборлолт, нөөц бүрдүүлэлт, ашиглалтанд төрийн монополь тогтоож мөрдсөөр байгаа ба 2002 оноос хуулийн хэрэгжилтийг бага зэрэг сулруулсанаа эргэн харахад хүрч байгаа юм билээ.  Миний энэхүү саналыг хараад зарим хүмүүс ардчилал, чөлөөт зах зээлийн зарчмаас ухарлаа гэх мэтээр  өөрсдийн гаргасан  алдаа завхарлаа зөвтгөхийг оролдох нь зайлшгүй . Гэхдээ аврагдах өөр зам байхгүй л болов уу. Ер нь жинхэнэ ардчилал, чөлөөт зах зээл гэдэг бол аливаа улс үндэстэн хөгжлийнхөө замыг өөрөө чөлөтэй сонгох, иргэн бүртээ зорилгодоо хүрэх тэгш боломж олгох л гэж би ойлгодог.  Канадын “Beason Group Advisors Inc” –ийн гаргасан  статистик үзүүлэлтээр бол дэлхийн тогтоосон алтны нөөц ердөө 38,000 тн бөгөөд алт олборлолтын хурд одоогийнхоороо үргэлжилбэл 15 жилийн дараа дусах ажээ. Ийм учраас миний хэлээд байгаа дээр дурьдсан арга хэмжээ даруй авахгүй бол нэг л өдөр манай алтыг гадныхан ачаад дуусгачихсан,бид , бидний үр хүүхдүүд тэдний ухсан нүхний амсар дээр суугаад улсынхаа эдийн засгийг “яаж оршуулах” талаар хуралдаад сууж байх цаг ирэхвий дээ л гэсэндээ үүнийг бичив.Төр засаг, түмэн олон маань нэгийг бодож тунгаах биз ээ.

Эдийн засагч Д.Цэрэнжамц

2015 он. Улаанбаатар. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.214.109) 2015 оны 03 сарын 24

>:/ :) mundag niitlel bn

0  |  0
Zochin(103.26.194.4) 2015 оны 03 сарын 24

Mach zov tor altaa orsdoo uhdag bolmor yuma hamhin chuhal bl alta mongoldo chor ganch bolomj yum

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.21) 2015 оны 03 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК _номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top