Өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд “ММ” агентлагт ярилцлага өгчээ. Ярилцлагадаа чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаас гадна төрийн албан хаагчдын халаа сэлгээний асуудлаар УИХ-ын байр суурийг илэрхийлсэн байна. “Хэд хэдэн яамны сайд нар улс төрийн албан хаагч атлаа төрийн үйлчилгээний албаны олон тооны ажилтныг халж сольсон хариуцлагагүй үйлдлүүд гарч байна. Хөдөлмөрийн сайдын тушаалаар 57 хүнийг ажлаас халжээ. Төрийн албан хаагчийг ийнхүү халж, солих нь улс төрийн албан хаагчдад хуулиар хориотой. Засгийн газрын гишүүд, сайд нар энэ хууль зөрчсөн үйлдлээ даруй засч, залруулахгүй бол УИХ хариуцлага тооцох болно” гэж мэдэгджээ.
Түүнчлэн ноолуурыг татвартай болгох эсэх талаар тодруулахад ноолуурт татвар ноогдуулна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй нь худал цуурхал. УИХ ноолуур дээр татвар тавихгүй. Энэ асуудал зах зээлийнхээ жамаар явна гэж албан ёсны байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_. Үнэ: 22 000₮