“Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралт “Ухдаг бус ургадаг уурхайгаа хөгжүүлье” хэмээн уриалдаг. Олон ч хүний сэтгэл санааг энэ зүг урвуулсан байх магадлалтай. Монголдоо жимсний аж ахуй хөгжүүлж, газар нутгаа ойжуулах нь түүний чин хүсэл.
Тэрбээр өвлийн улиралд хүлэмжинд гүзээлзгэнэ тарьж туршсан нь тун амжилттай болжээ. Ингээд эндээс олж авсан мэдлэг туршлага бүхнээ бусадтай хуваалцахаар өвлийн хүлэмжийн сургалт явуулж, сонирхсон, хандсан хүмүүсийг хүлэмж дээрээ уриалгахан хүлээн авч үзүүлж харуулж, зааж зөвлөж байна. Эко боловсролыг тэрбээр тун энгийн хэрнээ хүртээмжтэй хүргэж байх шиг анзаарагддаг. Х.Алтанцацралтын энэ туршилт Монголд дүн өвлийн хүйтнээр ч хүлэмжинд жимс тарьж ургуулах боломжтойг харууллаа. Үнэхээр монголчууд жилийн дөрвөн улирлын турш эх орныхоо хөрсөнд ургасан шинэхэн жимс хэрэглэдэг болчихвол мөн ч таатай байх сан. Гэвч энэ бол хоосон мөрөөдөл биш гэдгийг амьдрал нотолж байна.
Бид удахгүй Х.Алтанцацралтын өвлийн хүлэмж, гүзээлзгэний тариалан зэргийг сурвалжлан уншигчиддаа хүргэхээр төлөвлөж байгаагаа дуулгая.
Мал бол манай баялаг. Гэхдээ ган гачиг, цас зуд эсвэл халдварт өвчин гээд эрсдэл ихтэй. Мянган мал нэг шуурганд, нэг тохой газар мянган жилд гэсэн хуучны үг бий. Энэ бол газрын өгөөж хишгийг илэрхийлсэн гүн агуулгатай үг гэдэг нь анзаарагдана. Монголчууд мал мал гэсээр газар тариалан гэдгийг бараг гадарлахгүй явсаар өдийг хүргэсэн ард түмэн.
Харин одоо бол байдал өөр болж байгаа. Газрын саалийг хүртэж сурч байна. Сүүлийн жилүүдэд манайд газар тариалан, тэр дундаа хүнсний ногооны аж ахуй хөгжиж хөллөхөд тун ойрхон болжээ. Газар тариалангаа гартаа оруулаад авбал гаднаас царайчлахгүй, эх орны шимт хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангана гэсэн үг. Монгол нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоо амт чанараараа бол арааны шүлс асгаруулам. Ийм үржил шимт хөрс, хангай говь хосолсон өргөн уудзам нутаг бидний нэг давуу тал.
Хүлэмжийн аж ахуй эдүгээ дэлхий нийтэд маш эрчимтэй хөгжиж, хүнсний хангалтын гол эх булаг болж байна. Үнэхээр Монголд ухдаг бус ургадаг уурхайг хөгжүүлье гэвэл энэ зүг рүү чиглэсэн төр засгийн бодлого дэмжлэг хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд энэ тал дээр ахиц гарсан, үүнийг дагасан үр өгөөж ч бас байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хүлэмжийн аж ахуй эрхлэх, тэндээ нарийн ногоо тэр дундаа жимс жимсгэнэ тарих сонирхол хүсэлтэй олон иргэд бий. Тэр бүгдийг бүрэн биш юмаа гэхэд үнэхээр хийж хэрэгжүүлэх чадвартайг нь дэмжиж туслаад өгвөл дорхноо л өндийгөөд ирнэ. Ингэхдээ улирлын тариалалтыг нь зохицуулж, өвөл хаврын тариалалт нийлүүлэлтийг нь түлхүү дэмжээд өгвөл зах зээлийн эрэлт хэрэгцээг жигд тасралтгүйгээр хангах боломж бий болно.
Гурван жилийн өмнө НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн хүрээнд “Өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа” төсөл хэрэгжүүлж байсан Хятадын мэргэжилтнүүд “Монголд жимсний аж ахуй хөгжүүлэх хязгааргүй боломж бий. Гэхдээ зайлшгүй дэмжлэг, зохион байгуулалт хэрэгтэй” хэмээн тодотгож байсан юм даг. Жишээ нь, урд хөршид бол өрхийн тариалан эрхлэх сонирхолтой хүмүүст улсаас газрыг нь нэгдсэн журмаар олгоод шаардлагатай дэд бүтцийг нь байгуулаад өгчихдөг. Худаг усыг нь гаргаад бас ногоог нь худалдан авах гэрээ хийх, эсвэл хэрэглэгч нартай холбоод өгөх жишээний. Шаардлагатай техникийг нь ногоочдын дунд олгочихдог. Бас агрономич, мэргэжлийн хяналтын байцаагчийг тэнд нь байран суурин ажиллуулдаг. Хамтран хоршсон иргэд бүс нутгаасаа шалтгаалаад ногоог төрөлжүүлэн тарих сонирхолтой байдаг. Ингэснээр өөрийн өртөг нь хямдардаг. Хятадад газар тариаланг ийм хэлбэрээр хөгжүүлээд 30 гаруй жил болж байна. Маш сайн үр дүн гарсан. Монголд ийм бие биеэ дэмжсэн хэлбэрээр хөгжүүлбэл ихээхэн үр дүнд хүрэх боломжтой гэдгийг тэд хэлж байсан.
Яг ийм санааг дээр дурдсан Х.Алтанцацралт бас ярьж байсан. Тэрбээр жимсний аж ахуй, тухайлбал гүзээлзгэний тариалан эрхлэгчид ганц нэгээрээ тусдаа бус хамтарч ажиллаж баймаажин л үр дүнд хүрнэ гэдгийг сануулдаг. Энэ мэт ажил амьдралын гүнд нь байж хал үзэж, халуун чулуу долоохноос наагуур ажиллаж туршлагажсан онол практикийн жинхэнэ хосолмолуудын үгийн үнэ цэнэ юу юунаас илүү чухал байгаа юм.
Ер нь дэлхийн аль ч улс орнууд баян ядуугаасаа үл хамааран хүнсний салбараа эхний ээлжинд дэмждэг юм байна. Наад захын жишээ гэвэл ногоо ачсан машиныг саадгүй явуулах журам бий. Учир нь ногоо амархан мууддаг гэдэг утгаар түүнийг саатуулах ёсгүй гэнэ.
Монголд жирийн нөхцөлд сайн дулаалгатай хүлэмжийг 9-10 сар ашиглах боломжтой гэж мэргэжлийнхэн тодотгож байна. Хүлэмжинд бүхий л төрлийн ногоог тарьж болно. Гэхдээ хүйтэнд тэсвэртэй, тухайлбал бууцай, хулуу гэх мэт шинэ шинэ сортууд, түүнчлэн усан үзэм, гүзээлзгэнэ гэхчлэн жимс тарихад илүү үр дүнтэй гэх юм билээ.
Монгол орон ихэнх төрлийн жимсний хэрэглээгээ өөрсдөө хангах боломжтой. Жимс хүнсний ногоог бодвол бага дулаан шаарддаг, олон настай гэхчлэн илүү давуу тал, боломж бололцоо нь их байдаг. Манайхтай цаг агаарын ижил нөхцөлд байгаа Хөлөнбуйр аймаг гэхэд ихэнх төрлийн жимсээ өөрсдөө тариалдаг гэсэн.
Монголчуудын гар сунгах газарт байгаа бэлэн боломжийн нэг нь энэ эх орны хөрсөнд ургасан ориг жимс жимсгэнэээр өөрсдийгөө хангах явдал болой.
П.Булган
Сэтгэгдэл ( 17 )
Gaihaltaimaa ,mash zov bna bid demjih heregtei,
bayarlalaa
nice
аймаар үнэтэй юу.
Mash ih taalagdsan ch ochij uzie zalgasan bolovch muuhai aashtai avgai manaih hun huleej avdaggui yamar yadargaatai yum be zarah jims ch bhgui gej zagnasan novsh gej
Ямар гоё юм бэ? Монголчууд маань чадаж байна шүү дээ, ёстой мундаг байна. Ингэж эрүүл эко гүзээлзгэнэ Монголд ургуулж байгааг мэдсэнгүй, хөдөлмөрч мундаг хүмүүс юмаа. болдог бол зав чөлөөгөөрөө багахан хэмжээний хүлэмж байгуулаад, сайхан эрүүл жимс ногоогоор үр хүүхдээ хоолломоор санагдчихлаа.
Holbogdoh utsiig ni ogooch
Iim ajilsag humuusee demjih heregtei, uur tarialah husltei humuusiig negtgej surgalt yavuulj demjvel urh bur tarialanch boloh bh daa, bayarlalaaa
neeree uniig n jaahan diilehgu sanagdsaan, 300 gr n 15000 geheer unetei sanagdsn,ene mun bishig n medku bna,gehde mongold taridg gd.tgj avj idej chadku bolhoor,nogoogoo l avj idiishdee,une bodoltsmoor ymaa
neeree uniig n jaahan diilehgu sanagdsaan, 300 gr n 15000 geheer unetei sanagdsn,ene mun bishig n medku bna,gehde mongold taridg gd.tgj avj idej chadku bolhoor,nogoogoo l avj idiishdee,une bodoltsmoor ymaa
Үнэхээр зөв сэдэв, чухал ажил. Хүнсний аюулгүй байдал гэдэг чинь энэ шүү дээ. Тэр хийж бүтээж байгаа хүний туршлагыг нь дэмжиж дэлгэрүүлээд өгвөл монголчууд авьяастай ард түмэн шүү дээ.
Altantsatsral bagshdaa bayAr hurgie. Namaig huuhed bhad nairamdal zuslangiin odod bulgiin bagsh bsan hun mun bololtoi.baharhaj bna. Amjilt husie
Ажилт хүсье. Мундаг хүн байна
Гоё юм байна Х.Алтанцацралт эгчид амжилт хүсье. Яаж холбогдох вэ? утасны дугаарыг нь авмаар байна
Дэмжиж байна. Усан үзэм тарьж үзмээр байна. Энэ талаар дадлага туршлагатай хүн байвал холбогдмоор байна