“Оюутолгой”-г нээлттэй хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 09

Дубайн гэрээ буюу “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан асуудал зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулаад байна.  Ерөнхий сайд “Оюутолгойн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь огт хууль зөрчсөн ажил биш. Хуулийн дагуу бүх асуудал шийдэгдсэн” гэх тайлбарыг өгсөн хэдий ч О.Баасанхүү нарын гишүүн үгүйсгэж байгаа.

Тиймээс уг асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.  Нээлттэй хэлэлцүүлэг хаврын чуулган завсарласаны дараа болно хэмээн тус байнгын хорооны дарга О.Баасанхүү хэллээ. Уг хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн иргэдийн гомдол, саналын дагуу зохион байгуулахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top