ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 11

Энэ сарын 9-нд ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж нарт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхлэсэн талаар өчигдөр албан ёстоор мэдэгдсэн билээ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр шалгаад байгаа. Тэгвэл яг одоо ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж сэтгүүлч нарт мэдээлэл хийж байгаа бөгөөд тэрбээр одоо хашиж байгаа албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдлээ. Мөн хуулийн байгууллагад шалгуулж үнэнг тогтоолгохоо мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top