ЗГХЭГ-ийн дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр сэжигтнээр татан цагдан хорьсон ч өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татаж, хорих хугацааг дахин хоёр сараар сунгасан юм. Тэгвэл АТГ-ын мөрдөн байцаагчид Г.Дэнзэнгээс мэдүүлэг авч эхэлжээ. Мөн цаашид ч өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлгээ авахаар болсон байна. Тэрбээр хамгийн сүүлд “Миний тухай сөрөг мэдээлэл их цацагдаж байна. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй. Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй. “Говь повер” гэдэг компани байхгүй” гэх тайлбарыг өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )
Ховдог хулгайч намын нэр хүндийг шороотой хутгалаа, иймэрхүү хулгайч юмнуудаас болоод ирэх жилийн сонгуульд ялагдах нь тодорхой боллоо