Эмэгтэйчүүдэд таван жилийн хөнгөлттэй тэтгэврийн бодлого

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 12

Энэ хаваржин олны анхааралд байсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг  батлаад байна. Гэхдээ энэ бол бас бүх юм тодорхой боллоо гэсэн үг биш юм.  Өөрөөр хэлбэл бодлого бол хууль биш чиглэл учраас  баримтлах ерөнхий зарчмыг тодорхойлж байна гэсэн үг.  Харин цаашид  энэ бодлого дээрээ түшиглэсэн хууль гарч байж тэтгэврийг хэрхэн яаж тогтоохоо шийднэ.  

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан өмнөх долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.

Бодлого бол хууль биш, чиглэл учраас баримтлах ерөнхий зарчмыг тодорхойлж байна гэсэн үг. Харин цаашид энэ бодлого дээрээ түшиглэсэн хууль гарч байж тэтгэврийг хэрхэн яаж тогтоохоо шийднэ.

Тэд заварлагаа дахин гурав хоногоор үргэлжлүүлэх хүсэлтэй байсан. Тус бүлгийнхэн ингэж дахин дахин завсарлага авах шалтгаан нь юуны түрүүнд бодлогын баримт бичигт туссан заалтуудыг дахин нягтлах ёстой гэсэн байрх суурьтай нь уялдаж байв. Тухайлбал, “Нэгдүгээрт төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насны доод хязгаар ижил байна гэж заасан нь нэг бол тэтгэвэрт гарах насыг урагшлуулах эс бол хойшлуулах болж байна. Хоёрдугаарт, тэтгэврийг тогтоохдоо цалингийн 2.5 хувиар тооцдог. Гэтэл энэ бодлогод тэтгэврийг тогтоохдоо цалингийн 2 хувиар тооцох болж байна. Ажил олгогчоос төлдөг НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ бүхнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дахин ярих шаардлага байсан” гэдгийг чуулганы үеэр хэлсэн. Харин УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Тэтгэвэрт гарах эрэгтэй, эмэгтэй насны доод хязгаарыг ижил түвшинд хүргэнэ гэсэн нь зарчим” гэсэн бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн насыг тэд болгоно гэж хуульчилсан зүйл байхгүй. Ер нь тэтгэврийн шинэчлэлийг хийхгүй бол оройтоод байна. Хагас хуримтлалын тогтолцоонд 2012 онд шилжих ёстой байсан ч шилжээгүй, 2020 онд бүрэн хуримтлалтын тогтолцоонд шилжинэ гэсэн өнөөг хүртэл хагас тогтолцоонд шилжиж чадаагүй. Ийм байдалтайгаар тэтгэврийн шинэчлэл хийх боломжгүй” гэдгийг онцолж байсан.

Ер нь мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 2020-иод  оноос тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж, даатгалын санд хэт ачаалал үүсэх эрсдэлтэй байгаа гэлцэх юм билээ. Тэгэхээр энэ баримт бичиг хүлээж буй хүндрэлийг сөргүүлэн авч байгаа арга хэмжээний нэг хэсэг байж таарах байх.  

Хагас хуримтлалын тогтолцоонд 2012 онд шилжих ёстой байсан ч шилжээгүй, 2020 онд бүрэн хуримтлалтын тогтолцоонд шилжинэ гэсэн өнөөг хүртэл хагас тогтолцоондоо ч шилжиж чадаагүй.

Тэтгэврийн хуулийн шинэчлэлийн асуудал яригдвал төрөөс баримтлах энэ бодлого маань үндсэн суурь зарчим болох нь тодорхой. Тийм учраас энэ асуудалд иргэд чамгүй ач холбогдол өгч  анхаарч байх шиг байна. Юуны урьд тэдний хувьд насны хязгаар хийгээд  цалингийн хувь хэмжээ илүү анхаарал татаж буй. Одоогийн мөрдөж буй зарчмаар тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо дараалсан таван жилийн цалинг дундажчилж байгаа бол шинэ бодлогоор 10 жил гэж яригдаж байсан. 

Түүнчлэн өнөөгийн ном журмаар эмэгтэйчүүдийг  55 нас хүрсэн л бол тэтгэвэрт нь хүчээр шахуу гаргадаг. Нэг үгээр хэлбэл тэр хүний хүсэл зорилгыг үл харгалзан хуулийн заалт тулгаж байгаа хэрэг. Харин шинээр баталсан бодлогын баримт бичигт  эмэгтэй хүн 55 нас хүрсэн ч цааш үргэлжлүүлэн ажиллах сонголтыг нь олгож байгаа нь давуу тал юм.  Энэ  тухай УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Эмэгтэй хүн 60 нас хүртлээ ажил хийх бол зөв зарчим. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйг 50 нас хүрэнгүүт, гурван хүүхэд төрүүлсэн эмэгтэйг 55 нас хүрэнгүүт тэтгэвэрт нь хөөж гаргаж, ялгаварлан гадуурхдаг алдаа бий. Энийгээ болих хэрэгтэй” гэсэн юм.  Эмэгтэй хүн бол таван жилийн хөнгөлөлт авах боломжтой” гэсэн юм.

Эмэгтэй хүн 60 нас хүртлээ ажил хийх нь зөв зарчим. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйг 50 нас хүрэнгүүт, гурван хүүхэд төрүүлсэн бол 55 нас хүрэнгүүт тэтгэвэрт нь хөөж гаргаж, ялгаварлан гадуурхдаг.

Хэрэв өнөөгийн байдлаар харвал Монгол улсын нийт хүн амын 6 хувь нь тэтгэврийн насныхан. Энэ нь ойролцоогоор 300 мянга орчим гэсэн үг.  Дэлхийн хөгжилтэй орнуудын иргэд наад зах нь 20 жил тэтгэвэр авдаг гэсэн тоо баримт байна. Тэр хөгжилтэй орнуудынх шиг 20 жил тэтгэвэрээр тэжээлгэх монголчууд цөөхөн байх. Өнөөгийн байдлаар монгол хүний дундаж наслалт  68.8 жил. Хэрэв энэ жишгээр тооцож үзвэл сайндаа л 10 жил хүрэхгүй  хугацаанд тэтгэврийн “царай харна”. Гэсэн хэдий ч хариуцлагагүй төрийн  харгайгаар тэтгэврийн сан хуримтлал лав одоогоор байхгүй, төсөвт төвөг учруулж байгаа бололтой юм.

Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын бөримт бичигт насны хязгаарыг тогтоогүй ч дэлхий нийтийн жишгээр авч үзвэл цаашид тэтгэврийн насыг нэмэгдүүлэх магадлал өндөр. Зарим хөгжилтэй орнуудын хүн амын  бүтцэд 65-ас дээш насны ахмадуудын эзлэх хувь хүүхэд залуучуудынхаас давсан гэнэ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зулаа(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

ЭМЭГТЭЙГ НЬ 60 НАС ХҮРТЭЛ АЖИЛЛУУЛЖ БАЙНА,60 НАС ХҮРЭХ ХУГАЦААНД БИЕ НЬ ДИЙЛЭХГҮЙ ИХЭНХЭН ҮХНЭЭ, ТЭГВЭЛ ТЭТГЭВЭРТ ГАРАХ ХҮН БАГАСНАА, ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ?, УУЛАН 55НАС Ч ИХДЭЖ БАЙНА, ҮР АЧАА ТОРУУЛААД ЖАРГАЖ СУУХ ХҮМҮҮСИЙГ МИНЬ ДАХИАД 5 ЖИЛ УЛСАДАА ТАТВАР ТӨЛЧӨӨД ҮХ ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? БИЕ НЬ БУРХАН МИНЬ?????УИХ--ХАНД ТЭТГЭР ХЭРЭГҮЙ ЗӨӨЛӨН СУУДЛАА ӨГӨХГҮЙ ГЭЖ БАЙГАА ЮУМАА, ТЭГЖ БАЙХААР ЗАЛУУ ҮЕДЭЭ СУУДЛАА ТАВИЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ,БИТГИЙ ХУВИА ХЭЧЭЭ АРД ТҮМНЭЭ БОДООЧ,,,,,,,,,,,,,,,,,

1  |  0
өндөр болгох нууц(112.72.13.237) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

1  |  0
azaa(122.201.21.131) 2025 оны 03 сарын 13

ajil oldohgvi hezvv bhad yun 60 nas ve,ih hural n gishvvded l ashigtai ard tvmnee yamar bodoh bish,er ni mongold ih hural hereggvi sh deee

1  |  0
irgen(176.219.162.17) 2025 оны 03 сарын 13

Yun hongololttei tetgevriin bodlogo baidag yum, 5 jiliin daramttai bodlogo bodlogo hiichiheed heniig huurah gej iim tenwg yum bichdeg bna aa?

1  |  0
зочин(124.158.91.83) 2025 оны 03 сарын 13

50,55 хүрэнгүүт тэтгэвэрт хүчээр гардаг хэдэн хүн байгаан ? төрийн байгуулагад ажилладаг тэтгэвэрт гарахгүй гээд байгаа тэр хэдхэн авгай нарынхаа тэтгэврийг л хошлуулчихаач х

1  |  0
balt (202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

bitgii tenegteet baigaach ertxen tetgebertee garaad ach guchaa ocgocon deer biz tatbariin mongiig xubaaj idejchixeed ichcendee emegtei xunii tetgeberiin naciig nemcen umm biz de

1  |  0
Дорж(202.170.80.25) 2025 оны 03 сарын 13

Монголчуудын дундаж нас богино болж байгаа, тэтгэвэрт гарангуут нээх их хол явахгүй байгаа шүү дээ. Энэ бодлого улс төрчидөд ашигтай хувилбар бн. 70 хүртлээ их хурлын гишүүн болоод эсвэл сайд ,дарга болоод сууж байхыг дэмжисэн бн,

1  |  0
зочин(202.131.247.2) 2025 оны 03 сарын 13

естой утгагүй шинэчлэлт бна. залуучуудад ажлын байр олдохгүй бхад эмэгтэй хүн 60 хүрчихээд мест бөглөөд сууна гэдэг чинь утгагүй. тэтгэвэр авахаас өмнө ядраад үх гэсэн төрийн бодлого бна дө. сайд дарга нарт л хэрэгтэй өөрчлөлт бна дө

1  |  0
balt(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

za bitgii tgenegt xumuuc ali bolox xurdan tetgbertee garch zaluuchuudad ajeliin baria tabij ogcon deer biz dee

1  |  0
зочин(202.126.89.176) 2025 оны 03 сарын 13

Эрчүүдэд ч адил таван жилийн сонголтын хөнгөлөлт олговол яасан юм. 60 хүрсэн чдахиад 5 жил ажиллах боломж бий шүү дээ

1  |  0
Top