Оюутолгойн асуулга хойшиллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 12

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох байсан ч хойшлууллаа.

Учир нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-ын даргад “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдрийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Ц.Даваасүрэн нарын гишүүдийн асуулгад хариулах байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас оролцож амжихгүй болсон тул хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGLHUN(112.72.13.76) 2025 оны 03 сарын 13

SAIHANBILEG BAYARTSOGT NAR MONGOLIIN TUUHEND HAMGIIN MUU AJLUUDIIG GARDAN HIIJ UNEND GUITSEGDEJ ZOHIH YAL SHIITGEL HULEEH TSAG IRNEE. ENE HUMUUST ASUULTAND HARIULAHIIN TULD HARIINHNII ERH ASHIGIIG HAMGAALAH TUL TSAADUULAASAA ZOVLOGOO TUSLAMJ AVAH BELTGEL HEREGTEI TUL HOISHLUULJ OGNO GESEN HUSELT TAVISAN UCHIR HOISHLUULSAN. SHUUD HARIULJ YARIHAD HETSUUBAISAN BAIHAA.

1  |  0
зочин (182.160.2.39) 2025 оны 03 сарын 13

Оюутолгой тавьсан олон банкны өрөнд орохоос илүү усны асуудалд тун удахгүй хүндэрнэ. Энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол бид бас л өрөнд орж энд тэнд дуудагдана шүү.

1  |  0
Top