МУИС-ын оюутнууд төлбөрөө төлж чадахгүй хувийн сургуулиуд руу шилжиж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 28

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19 мянган хүүхэд төгссөн нь урьд жилүүдээс хоёр дахин цөөн гэж албаныхан мэдээлсэн. Энэ нь их, дээд сургуульд элсэгчдийн тоо энэ жил эрс буурсан гэсэн үг юм. Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэгдүүлсэн нь оюутнууд болон эцэг эхчүүдийг багагүй бухимдуулаад байгаа. Тодруулбал, МУИС-ийн Удирдах зөвлөл 2015-2016 оны хичээлийн жилд II-V дамжааныхаа сургалтын төлбөрийг инфляцтай уялдуулан, 12 хувиар өсгөж, I дамжааныхны төлбөрийг чиглэлээс нь хамаараад 30-40 хүртэл хувиар нэмсэн. Харин салбарын сайд Л.Гантөмөр “яамны зүгээс их дээд сургуулиудын төлбөрт нөлөөлөх боломжгүй” хэмээн мэдэгдэж байсан ч төлбөрөө 10 хувиар бууруулах үүргийг их дээд сургуулиудын дарга нарт хүргүүлсэн. Тиймээс сургалтын төлбөр бага ч болов багасна гэсэн хүлээлт эцэг, эхчүүдийн дунд байсан. Харамсалтай нь МУИС-ын удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж төлбөрийг 10 хувиар бууруулах боломжгүй хэмээн үзжээ. Тиймээс тус сургуульд шинээр элсэн орсон болон өмнө нь сурч байсан оюутнууд төлбөр төлөх чадваргүй гэсэн шалтгаанаар хувийн сургуулиуд руу ихээр шилжиж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Хэдэн жил нойр, хоолоо хасаж бэлдэнэ хүссэн сургуульдаа орчихоод төлбөрийн асуудлаас болж өөр сургууль руу шилжин гэдэг дэндүү хайран. Гэтэл санхүүгийн боломжтой зарим нь Монголд их, дээд сургуулиудын төлбөр хэтэрхий бага байна. Ийм төлбөр төлж чадахгүй шилжиж байгаа бол хөдөө очоод малаа хариулаад байж байсан нь дээр гэж цэцэрхэх юм. Гэтэл одоо байгаа хэмжээний сургалтын төлбөрийг төлөх гэж ихэнх эцэг, эхчүүд өндөр хүүтэй зээл авч, зарим нь хэдэн малаа зарж байна. Харин малгүй, зээл авах боломжгүй нэг нь арга буюу хүүхдээ сургуулиас нь гаргаж, аль эсвэл арай хямд төлбөртэй хувийн сургууль шилжүүлж байна. Энэ жил хэдэн оюутан төлбөрөө төлж чадахгүй сургуулиа орхиж, хэдэн эцэг, эх банкны барьцаанд орохыг хэлж мэдэх аргагүй.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.141.222) 2015 оны 08 сарын 29

МСҮТ коллежид сураад дараа нь ажил хийж үзээд хүсвэл дээд, их сургуульд сурч болно шүү дээ. Багаасаа амьдрал үзэх хэрэгтэй. Ер нь шууд их дээд сургуульд сургадаг тогтолцоог өөрчлөх цаг болсон.

0  |  0
зочин(150.129.141.222) 2015 оны 08 сарын 29

дээд сургуулийн төлбөрийг өндөр болгох хэрэгтэй. үнэхээр оюуны потенциал сайн бол ухаанаа зарж өөрөө мөнгө олоод сурах хэрэгтэй. заавал аав ээж сургалтын төлбөр төлөх албагүй гэдгийг залуус одоо ойлгоосой. Харин дээд сургуулийн сургалт чанартай байхын тулд багш нарт өндөр цалин өгөх нь зөв.

0  |  0
xxx(202.179.20.116) 2015 оны 08 сарын 28

hun buriin oyuni potential adilgui gedegiig oilgoh heregtei.sain uschin togooch uur yu bdgin huvisaraa durtai zuilee hiigeed amidarch bno gedegiig etseg ehchuud oilgoh heregtei.

0  |  0
xxxxx(202.179.20.116) 2015 оны 08 сарын 28

doorh hun yag zuv hellee.unen shuu dee bugd l deed bolovsrol gej hoshuurah hereggui tulburuu ch nemeed bagsh narihaa tsaling ch nemeed uneheer chaddag ni orood ner hundtei chadvartai tugsuud ajilin bairtai bhaar tugsguh heregtei.

0  |  0
Тарцгаа(208.107.140.160) 2015 оны 08 сарын 28

Чадах нэг нь төлөөд сураг чадахгүй нь МСҮТ коллеж ругаа шилж л дэ. Бүх хүүхдийг дээд сургуульд хадгалдагаа болих хэрэгтэй. Ер нь сургуульд сурснаар боловсролтой болчихгүй гарараа юм хийж толгойгоо ажиллуулж амьдарч сурах хэрэгтэй.

0  |  0
Top